Малиа Обамад шилдэг их сургуулиуд урилга илгээжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн том охин 16 настай Малиа Обама ирэх намар коллежид элсэн орох билээ.
.
Малиа дунд сургуулиа 4.0 буюу 100 хувийн үнэлгээтэй төгсч илтгэх урлагаар таван жил хичээллэж, тоо болон химийн олимпиодод улсдаа эхний тавдугаар байранд жагсч үлгэр жишээ сурагч байсан хэмээж, дэлхийн шилдэг их сургууль болон коллежуудаас шалгалтгүй орох урилга авсан тухай “WJS.com” мэдээллээ.
.
Малиа охинд “University of California”, “Stanford University”, “U.S. News College Cornell”, “University North Carolina State University”, “The University of Chicago”, “The Pull at Hope College”-ээс суралцах урилга илгээжээ.
.
Харин Обамагийн охин “Harvard” болон “Oxford” сургуулиудын коллежид элсэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тэрбээр аав шигээ улс төрч болох сонирхолгүй гэдгээ Опрагийн шоунд оролцох үедээ хэлж байсан юм.
.
Малиа “Аав минь Ерөнхийлөгч болсны дараа амьдрал минь их өөрчлөгдсөн. Бид жаргалтай байдаг ч заримдаа их айдаг байсан. Дүү минь ямар мэргэжилтэй болохыг мэдэхгүй байгаа ч би улстөрч болохгүй эмч болно. Аав ээжтэйгээ удаан ярилцсан” гэж хэлжээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ