Галын долоон дуудлага иржээ
Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр объектын гал түймрийн 7, аврах ажиллагааны 2 дуудлага ирж, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
й
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Могойтын дэнжид байшин шатаж байна гэсэн дуудлагыг 15:05 цагт өгсөнөөр Аврах гал унтраах 35 дугаар ангийн тасгийг гаргахад 5х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн ОО-ын өрөөний ханын хэсэг шатаж байсныг унтрааж аюулгүй болгожээ.
ы
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 16:16 цагт өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 6х7 метрийн хэмжээтэй мансардтай байшингийн гал тогооны өрөөний таазны хэсэг, эд зүйл шатаж байсныг унтраасан байна.
й
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 7Б байрны 1 дүгээр орцонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 18:47 цагт өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан.
й
Баянгол дүүргийн 3 дугаар хороо 42 дугаар байрны 8 дугаар орц 5 дугаар давхарт хог шатаж байна гэсэн дуудлагыг 18:56 цагт өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж аюулгүй болгосон.
й
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ХААИС-ийн 3 дугаар байрнаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 23:03 цагт өгснөөр Аврах гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргаж аюулгүй болгосон.
й
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ