Двайн Жонсон: Би Ирина Шейкт галзууртлаа дурлачихсан
Хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн “Hercules”киноны гол дүр Холливуудын нэрт жүжигчин Двайн Жонсон “OK” сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр “Tooth fairy”, “Hercules”, “Fast & Furious” зэрэг кинонд гол дүр бүтээж алдаршсан билээ. Энэхүү уран бүтээлд Оросын супер модель Ирина Шейктэй хамтран тоглосон юм.
6
-Дэлхийн кино чартуудыг тэргүүлж буй “Hercules” киноны гол дүр Двайн Жонсон танд энэ өдрийн мэнд хүргье. Хоёулаа ярилцлагынхаа эхэнд шинэхэн уран бүтээлийнхээ тухай ярилцах нь зүйтэй байх. Та ер нь иймэрхүү төрлийн уран бүтээлд огт тоглож байгаагүй байх аа. Энэхүү уран бүтээл нээлтээ хийлээ гэдгийг дуулаад л би очиж үзсэн. Надад маш их таалагдсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Хөөх, Двайн Жонсон урт үстэй болчихож. XIII, XIV зууны үеийн баатар эрийн дүрд их сайн тоглож байна шүү гээд л?
-Тийм гэж үү. Баярлалаа. Анх кино зохиолоо аваад уншиж үзэхэд ганцхан юмнаас бусад нь бүгд таалагдсан. Би ер нь кино зохиол хүлээн аваад 24 цагийн дотор нээж хардаггүй юм. Харин бүтээлийн нэр надад таалагдсан учир би шууд дүрмээ зөрчиж уншсан. Зохиолыг ганцхан өдрийн дотор уншаад л, маргаашнаас нь бэлтгэлдээ орсон. Жүжигчнээ хүртэл ховсдож чадаж буй зохиол үзэгчдийг ховсдоно гэдэгт итгэлтэй байна.
6
-Та хэлсэн шүү дээ. Танд энэ уран бүтээлээс нэг л зүйл таалагдаагүй гэж. Энэ тухайд?
-Аан. Хиймэл үс. Бид Испани, Франц гээд л олон орноор киноны зураг авалтаа хийсэн. Тэр бүр л хиймэл үсийг толгой дээрээ наалгаад л. Маш их хэцүү байсан. Толгой их өвдөж, их халууцсан. Хааяа надад хиймэл үс огт зохихгүй юм байна даа гэх бодол өөрийн эрхгүй төрдөг байсан. /Инээв/
6
-Та сүүлийн 7-8 жилийн турш халзан толгойтой байсан. Бараг имиж болжээ?
-Тийм шүү. Би 12 жилийн өмнөөс л нохой зодоонч байсан. Чи ч зурагтаар тэднийг хангалттай хардаг байх. Бид таван минутын хугацаатай таван үе тоглодог учир их цуцдаг. Зодолдож, тулаан хийж байхад үс их саад болдог. Миний бодлоор шүү. Бусад тулаанч нар үсээ урлаг болгоод явж л байдаг. Тэгээд л би үсээ ургуулах дургүй. Анхны кинондоо л халзан залуу гарч ирсэн болохоор үзэгчид ч дасчээ. Би ч өөрөө их дасч.
6
-“Hercules” кинонд та төмөр мэт хүчирхэг эрийн дүрд тоглодог. Хэцүү байв уу?
-Хэдэн онд дэлгэцнээ гарсан гэдгийг нь мэдэхгүй байна.“Hercules” гэдэг хүүхдийн кино байдаг шүү дээ. Бурханы хүү Геркулес ер бусын хүчтэй байдаг. Бараг 1000 хүний хүч чадал тэр хүүгийн ганц гарт л байх жишээтэй. Харин энэ бүтээл хүүхэлдэйн киноноосоо бага зэрэг өөр. Гэр бүлээ хамгаалахын тулд тулаанд орж, эр зориг, хүч чадалтай болж буй залуугийн дүр. Эр хүн ямар байх ёстой гэдэг асуултад хариулах тийм л дүр. Эр хүн эмэгтэй хүний урд уйлахгүй, гундахгүй. Тэднийхээ төлөө тулаанд орж, муу бүхнийг цээжээрээ хамгаалдаг хүнийг эр хүн гэдэг юм. “Hercules” киноны гол дүр Геркулес яг л ийм дүр.
5
- Энэ бүтээлд Оросын супер модель Ирина Шейк тоглосон?
-Их тааламжтай байгаа шүү. Гол дүрд энэ халуухан бүсгүй тоглоно гэдгийг сонсоод би биедээ маш их анхаарал тавьсан шүү. Булчингаа их хүчирхэг харуулахыг хүссэн. Тэгээд л Ирина над дээр ирээд “Хөөх таны булчин ямар гоё юм бэ” гэж хэлүүлэхийг хүссэн учир их дасгал хийсэн/Инээв/. Ирина Шейк нас бага мөртлөө маш сайн дүрдээ орж, хамтран тоглогч надад саад болоогүй. Ер аль ч орны кино групп киногоо ашиг орлоготой болгохын тулд супер модель болон дуучдыг гол дүрдээ тоглуулдаг. Зарим уран бүтээлийг үзэхэд ямар ч жүжиглэлтгүй зүгээр л гоё хүүхэнтэй кино болж хувирч байна. Би Ирина Шейкийг тийм төрлийн бүсгүй байж магадгүй хэмээн таамагласан. Харин миний урамыг хугалаагүй шүү. Тэр зохиол болон дүрдээ их сайн ойлгож, дүрээ бүтээсэн.
5
- Энэ бүтээл үзэгчдээс хэдэн оноо авах бол?
-100 оноо авч чадна. Бид энэ бүтээлийг хөлс, хүч, урам зориг, хайр, сэтгэл зүрхээрээ бүтээсэн. Ийм уран бүтээл үзэгчдээс 100 оноо авахгүй бол ямар бүтээл авах юм бэ. Бид энэ бүтээлийн төлөө 100 хувь зүтгэсэн учир үзэгчид ч гэсэн 100 хувь гэж дүгнэх учиртай байх.
5
-Нэг зүйлийг асууя. Ирина Шейкийг дэлгэцэн дотор хэд хэдэн удаа үнсч харагдсан. Танд таалагдсан уу?
-Таалагдсан. Маш их таалагдсан. Одоо ч халуунаар үнсэхийг хүсч байна. Ер нь байнга л үнсэхийг хүсч байна. Өглөө бүр миний дэргэд байхыг хүсч байна. Би ер нь тэр бүсгүйд дурлачихсан шүү. Иринаг би зураг авалтын үеэр соронз гэж нэрлэсэн. Тэр миний сэтгэл зүрхийг яг л соронз шиг татсан.
6
-Та хамтран тоглосон бүсгүй бүртээ ингэж дурладаг уу?
-Би тийм шалиг харагдаж байна уу. Би чамд ярилцлага өгөх үедээ чам руу сээтэгнээгүй биз дээ.
6
-Тэгвэл Ирина Шейк бусдаас өөр бололтой. Танд юу нь таалагдав?
-Бүгд. Нэг ширхэг үс нь хүртэл таалагддаг. Тэгэхдээ би түүнийг болзоонд урихыг хүсэхгүй байна. Зүгээр л нууцхан хайрлахыг хүсч байна. Бид хоёр хоёулаа ардаа амьдралтай хүмүүс.
6
-Тийм шүү. Энэ яриагаа дуусгаагүй бол Роналду ч таныг тулаанд дуудах байсан байх?
-Нээрэн Ирина Шейкийн найз залуу чинь Роналду билүү. Мартчихсан байна. Би хэн билээ гээд л бодоод байсан юм. Би Ирина Шейкт галзууртлаа дурлачихсан. Надаас өөр хэдэн ч залуу дурласаныг бурхан л мэдэх байх. Тэр хөлбөмбөгчин залууд зөвлөхөд үргэлж сэрэмжтэй байхыг хүсье. /Инээв/
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ