“Жигүүр”, “Саам” амралтын газруудыг өнөөдөр хувьчилна
Засгийн газрын 183 дугаар тогтоолоор төрийн өмчид харьяалалтай зарим үл хөдлөх хөрөнгийг хувьчлахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр л гэхэд төрийн өмчид бүртгэлтэй үарим амралт сувиллын газрыг эд хөрөнгө, газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээний хамт нээлттэй дуудлага худалдаанд оруулахаар болжээ.
й
Дээрх шийдвэрийн хүрээнд эхний ээлжинд өнөөдөр Гаалийн ерөнхий газар мэдэлд байсан Булган аймгийн Хангал сумын нутаг дахь “Саам” амралтын газрыг худалдах бөгөөд доод үнэ 33 сая 742 мянган төгрөг, “Жигүүр” амралтын газрын доод үнэ 350 сая төгрөг юм байна.
й
Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлөх нөхцөлтэйгээр дуудлага худалдаанд оролцож байгаа аж.
й
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ