Ким Кардашиан хурд хэтрүүлжээ
Реалити шоуны од Ким Кардашиан Техас мужийн замын цагдаа нарт саатуулагдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ким өчигдөр 150 мянган ам.долларын үнэтэй “Mercedes-Benz G-wagon” маркийн машинаараа хурд хэтрүүлэн давхиж байх үед замын цагдаа нар зогсоожээ. Тэрбээр хурд хэтрүүлсэнээс гадна жолооны үнэмлэхгүй хөдөлгөөнд оролцсон нь илэрсэн тул түүнийг нэг цагийн хугацаатай саатуулж, батлан даалтаар гарсан аж. Кимийн шүүх хурал ирэх сарын 2-нд Техас мужийн шүүх танхимд болох аж. Түүнд хурд хэтрүүлсэн, жолооны үнэмлэхгүй хөдөлгөөнд оролцсон, үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн ажилтанг хэл амаар доромжилсон гэх хэрэгт буруутгаж буй. Хэрвээ Ким ялагдвал хамгийн багадаа 2.7 жилээр жолоо барих эрхээ хасуулах магадлалтай аж. Ким 2011, 2012 онуудад Нью Йорк хотод хурд хэтрүүлэн давхиж байхдаа цагдаа нарт баригдаж хагас жил жолоо барих эрхээ хасуулж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ