Мила Кунис ихэр хүүхэд тээж байна
Жүжигчин Эштон Катчер болон Мила Кунис нар ирэх есдүгээр сарын сүүлээр анхныхаа хүүхдийг өлгийдөн авах билээ. Тэгвэл Мила Кунис ихэр хүүхэд тээж буйгаа өөрийн “Twitter” хуудастаа бичжээ. Тэрбээр “Ээ бурхан минь нэг биш хоёр байна. Ямар том аз жаргал вэ. Тун удахгүй хоёр хүүхдийн эх болох нь ээ. Катчер баяр хүргье. Чи ч мундаг юм аа” хэмээн жиргэсэн байна.
6
Харин Катчер найз бүсгүйгээ хоёр хүүхэд тээж буй гэх мэдээг анх удаагаа сонсч буйгаа “Ellen show” оролцох үеэрээ “Худлаа байх аа. Та нар Мила Кунисыг худалч гэдгийг нь мэдэх үү. Цаадах чинь намайг чадаж байгаа байх. Хэрвээ хоёр ихэр байсан бол Мила их том гэдэстэй болох байсан. Тэгэхдээ энэ үнэн байвал гоё” гэж хэлжээ.
4
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ