Газар эзэмших эрхийг дуудлага худалдаагаар олгоно

img

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 99 дүгээр тогтоолын дагуу нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж, СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих Авто худалдааны цогцолборт 10,1 га газрыг худалдаа үйлчилгээний барилга барих зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Дуудлага худалдаагаар газар  эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох, газрын байршлыг тогтоох тухай А/647 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу дараах байршлуудад газар эзэмших, ашиглах эрхийг дуудлага худалдааны зарчмаар шийдвэрлэнэ.

1

Үүнд: ·Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 1-А” барилга 15-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.3 га,

·Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 1-Б” барилга 14-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.3 га,

·Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 2-А” барилга 13-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.6 га,

·Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 2-Б” барилга 12-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.6 га,

·Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 3” барилга 11-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 1.0 га,

·Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 4” барилга 10-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 1.2 га,

·Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 8” барилга 9-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.2 га,

·Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 6” барилга 8-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 1.1 га,

·Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 6” барилга 7-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 1.1 га,

·Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 6” барилга 6-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.8 га,

·Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 6” барилга 5-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.8 га,

·Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 6” барилга 4-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 1.0 га

1

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг 2014 онд багтаан зохих журмын дагуу зохион байгуулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

битүү зар гэж энэ дээ :
дуудлага худалдаа гэчихэж ядаж энэ газрууд нь хаана нь байрладаг тухай кадастрийн зураг ч байхгүй дараа нь олон нийтэд зарласан хүн оролцоогүй тул хямдхан үнээр ах дүүс найз нөхөддөө хувиарлах л санаа байлгүй дээ зарласан уу зарласан хүн оролцсон уу оролцоогүй үнийн буулгасан уу буулгасан хүн авсан уу авсан мөнгөгүй гэж өөрсдийгөө нэрлэх төрийн хэмээх албан хаагчид авлаа битүү зар гэж энэ дээ
2014-07-30