Украины зүүн хязгаарт 1109 иргэн амиа алджээ

img

Петр Порошенко Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа салан тусгаарлагч болон босогч нарын гарт орсон зүүн хязгаарын хотуудад цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм. Армийнхан цэргийн ажиллагаа явуулж эхэлсэний дараа тус зүүн хязгаарын хотуудад 1109 иргэн амиа алдаж 3.5 мянган хүн шархтсан гэж НҮБ-ын Аюулгүй зөвлөл мэдээлэв.

1

Салан тусгаарлагч нарын гарт хамгийн эхэнд орсон Донецк, Луганск хотод хүчнийхэн болон сайн дурын цэргийнхэн галт зэвсгийг суурин газруудад хэрэглэж байгааг НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Нави Пиллэй онцолсон байна. Тэрбээр “Армийнхан ч бай салан тусгаарлагч нар ч бай энгийн иргэдийг хохироож болохгүй. Тэд амьд явах эрхтэй. Мөн галт зэвсгээс нэн даруй хоёр тал татгалзахыг хүсье. Та нарын гарт олон иргэний амь нас байна” гэж хэлжээ.

1

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Украины Засгийн газрыг буруутгаж, эх орноосоо дүрвэж Оросын Ростов мужид байршаад буй 27 мянган иргэнээ нэн даруй татаж, амьдрах таатай нөхцлийг бий болгохыг шаарджээ.

АНУ болон Их Британийн Батлан хамгаалах яамнаас мэдээлсэнээр “Украины зүүн хязгаарт аль хэдийнэ дайн эхэлсэн. Тэнд өдөрт хамгийн багадаа 15 хүн амиа алдаж байна” хэмээв. НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын ажиглагчдын 39 хүнтэй бүлэг гуравдугаар сарын дунд үеэс Украинд ажиллаж буй юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

maani:
украинские националисты бандера и шухевич - евреи (по украински - жиды)
2014-07-30
оросууд украинаас зайл:
оросын эзлэн түрэмгийлэл буруутай украинчууд эх орныхоо бүрэн бүтэн байдлыг хамгаалах ариун дайн хийж байгаа болохоос оросын нутагт нэвтрэн байлдаагүй. украинд байгаа нутгийн оросуудыг москвагаас өөгшүүлэн дэмжээд байхад яаж дайн зогсох юм үүнд оросууд буруутай. украин улс хэнтэй харилцаа тогтоох яаж амьдрах нь украины эрх үүнд оросууд оролцох эрхгүй бусдын газар нутгийг булаан эзлэн фашист түрэмгийлэлээ оросууд зогсоох ёстой болохоос украинчуудад хамаагүй тэд газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалж байна. путин бол фашист. ер нь оросод таалагдаж амьдрах ёстой юмуу украин таалагдахгүй бол орос руугаа тонилох хэрэгтэй ш дээ. крым донецк лугаск украины газар нутаг тэнд оросууд заах эрхгүй.
2014-07-30
зочин:
улс орноо салан тусгаарлаж тусгаар улс байгуулж боссон гэхэд харин ч хохирод бага байх шиг
2014-07-30
дайн ба энх:
укрианы асуудлыг дайн байдалд хүргэх сонирхол хэнд байна . ямар улсын эрх ашигт нийцэж байгаа юм бэ. орос орон, энхийг эрхэмлэгч улс орон ард түмэн 70 жилийн дэлхийн дйаныг зогсоогоод улс бүр хичнээн сайн сайхан хөгжлийн замд орлоо. европын олон орон дайны зовлон зүдгүүрийг 30,40-өөд оны үед эцэстээ тултал үзээд энх тайвнаар оршин ямар ихийг бүтээж баяр баясгалан дүүрэн амьдралаа............ дахиад хар дайн хэн өдөөгөөд дайнруу дэлхий ороныг татаад байна . ёстой дайн хонх хангинаж, энгийн ард иргэд амь насаа алдаж, хот, үйлдвэр бүгд сүйрч байна...... орчин ану тэргүүтэй европын орнууд ази,европ, ойрхидорнодын орнуудыг дайны уй гашууд хүргээд байна хүн ардаа....... укрианы эдийн засгийн эмзэг байдал, иран,ирак, израйлийн шашны мөргөлдөөнийг ашиглан өдөөж улс бүрийг сөрглөдүүлэн хооронд байлдуулж зэвсэгээр ханган байлдуулж соёниргэншилийг мөхөөж байна. ану өөрөө дайныг өдөөгөөд өөрөө ард нь үлдэж, ашиг хонжоо хайж, араас нь өрөвч зөөлөн сэтгэл гарган хандан өмхий хүнсээ тусламж гэж өгч байна. империалист үзэл, түрэмгийлэл гэж эндэээ.... укриан, орос зэрэг эргэд амьдрах эрхгүй боллоо. укрианы засгийн газар империалистуудын үзлийг хэрэгжүүлж, найзыг найзаар нь ах дүүг нь дүүгээр нь , аав ээжийг нь үндэсхэрхэг үзэлтэн, дайны үед хонзон санагчаар нь буудуулж байна. орос ээж, укриан аав эмээ өвөө, нялх балчир хүүхдүүд зүрнээсээ уйлж шаналж байна. орос орон, путингийн тэсвэрийг алдтал нь дайныг өдөөж байна. эхчүүд уриалга гаргамаар байхын эхчүүд ээ
2014-07-30
xaxaxa :
ene neg huuhdiig ter deereesee 2 dahi nuhur yaj iigee l zagnaad bh yum daa hihihi neg tetgevriin zunusun uvgun l bgaa bh daa chi kkk harin delgertsetseg ch zarimdaa ch hetsuu shuu kkkk
2014-07-30
зочин:
нүб-ын хүний эрхийн дэд комиссарыг оросууд хоёр нүүртэн гэсэн учир нь донецк, луганскийн энгийн иргэдийг украйны арми артилерийн зэвсгээр буудан хороож байгаа харин салан тусгааралагчид нь иргэдээ хамгаалах бүхий л аргыг хэрэглэж байгаа, украйны арми байшин барилгуудыг ямар болгосныг вебүүдээр хараарай
2014-07-30
зочин:
мал сэтгүүлчээ донецк, луганск хотууд салан тусгааралагчдын гарт ороогүй, угаасаа энэ бүсэд салан тусгааралагч нар нь байсан юм, тэд хотоо л хамгаалж байгаа
2014-07-30
зочин:
америкийн долдойнуудаа танай америк украйны фашист удирдлагуудыг дэмжиж байна. украйны цэрэг энгийн иргэдийн эсрэг пуужин хэрэглэж байна, настайчууд хүүхдүүдийг шууд буудан хороож байна, энгийн иргэдийн эсрэг цагаан фосфорын бөмбөг буюу олон улсын хориотой бөмбөг хэрэглэж байна, гард хэмээх зэвсгээр иргэдийг буудаж байна, америкчуудын оросыг буруутган хийж байсан мэдэгдлүүд бүгд худлаа болохыг цаг өнгөрөх тусам улам илэрч байна
2014-07-30