Олон улсын шинжээчдийг нэвтрүүлэхээс татгалзав
НҮБ болон Их Британи, Австрали, Шинэ Зеланд, АНУ-ын шинжээчид Малайзын агаарын тээврийн “МН17” онгоц осолдсон Украины Грабово хотод нэвтэрч чадахгүй байна. “Бүгд Найрамдах Донецк ард улс”-ын тэргүүн Денис Пушилин “Олон улсын шинжээчдийг нэвтрүүлж болохгүй гэж зарлиг буулгасан, бид үүргээ гүйцэтгэж байна” гэх цэргүүд хил орчимд байршиж, шинжээчдийг илүү алхам хийхгүй байхыг хүсчээ.
5
Энэ долоо хоногоос эхлэн Оросын 17 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчид ослын шалтгааныг илрүүлэхээр ажиллаж буй юм.
5
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерион “Ослын газар шинжээчдийг нэвтрүүлэхгүй байх нь Путиний тушаал. Тэрнээс өөр ийм зарлиг буулгах хүн байхгүй. Оросын шинжээчид ул мөрөө устгаж байна” хэмээжээ. НҮБ-ын шинжээчдийн баг ослын шалтгаан өдрөөс өдөрт бүдгэрч, ослын шалтгаан илрэхгүй байх вий дээ хэмээн түгшиж буйгаа “Ройтерс” агентлагт ярьжээ. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко ослын газар шинжээчдийг саадгүй нэвтрүүлэхийн тулд тусгай ажиллагаа явуулах болно гэдгээ Денис Пушилинд сануулсан байна.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ