“МН370”-ийн хайгуулын ажлыг зогсоов
Малайзын нийслэл Куала Лампураас Бээжин рүү хөөрсөн “МН370” зорчигч тээврийн онгоц өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд сураггүй алга болсон юм. Дэлхийн 27 орны 2500 гаруй аврагч, 120 гаруй төрлийн хайгуулын системээр онгоц осолдсон байх магадлалтай Энэтхэгийн далайн 60 мянган ам км талбайд хайгуул явуулсан ч онгоцноос ул мөр олоогүй билээ. Тиймээс Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак эрлийн ажлыг зогсоож буйгаа албан ёсоор мэдэгдэж, сэтгэл санаа болон эд материалын тусламж үзүүлсэн түнш орнуудад талархлаа илэрхийлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
5
Ерөнхий сайд ““МН370” онгоцыг олох найдвар тасарсан бололтой. Олон орны аврагч нэг сэтгэлээр онгоцыг хайж, шаардлагатай техникийг ашигласан ч тэднийг олсонгүй. Зорчигчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Та бүхнийг бурхан ивээг” хэмээн хэлжээ.
6
Онгоцны хайгуулын ажил зогссонтой холбогдуулдан “МН370” зорчиж явсан 224 зорчигч болон багийн 15 гишүүний гэр бүлд нөхөн төлбөр олгож эхэлжээ.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ