Орландо Блум, Бибер нар гар зөрүүлжээ

img

 

Жүжигчин Орландо Блум болон дуучин Жастин Бибер нар Испанийн Ибиза аралд байрлах “Cipriani” хэмээх зоогийн газарт муудалцаж, гар зөрүүлсэн тухай “TMZ” сайт мэдээллээ. Жүжигчин залуу тус зоогийн газарт дуучин Парис Хилтон, реппер Дидди нарын хамт орж ирэх үед Жастин Бибертэй тааралдсан байна. Тэр үед Бибер маш чангаар “Сонин юу байна, нохойнуудаа” хэмээн орилжээ. Энэ үеэр Блум, Бибертэй ярилцахыг оролдож, ямар шалтгаанаар ингэж хэлсэнийг нь сонсохоор дөхөх үед дуучин залуу түүний цээж рүү цохижээ.

6

Зоогийн газар үйлчлүүлж байсан гэрчүүдийн мэдээлсэнээр Орландо Блум Жастины нүүрэнд цохисон бол хариуд нь Жастин жүжигчний толгой, цээж болон хөл рүү маш чанга цохисон гэнэ. Энэ үйл явдлын дараа Хилтон “Бэйбер ч том болох болоогүй байна даа. Хөөрхий муу нохой” хэмээн жиргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээлэв.

Харин зарим хэсэг нь тэднийг зүгээр л шоу хийсэн гэжээ.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ