Франц улс 83 сая жуулчин хүлээн авчээ

img

Дэлхийн аялал жуулчлалын “FGV” холбооноос хамгийн их жуулчин хүлээн авсан улсаар Францыг тодруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсад 2013-2014 оны долоодугаар сар гэхэд дэлхийн 56 орны 83 сая жуулчин ирсэн хэмээв. Зөвхөн нийслэл Парисыг үзэж сонирхохоор 27 сая жуулчин ирсэн гэж тус төвийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

6

Франц улсын Засаг захиргаа жуулчдыг татах зорилгоор 12 томоохон бүтээн байгуулалтыг бий болгосноос гадна Парис хотод дэлхийн долоон гайхамшигийн нэг Эйфелийн цамхаг болон үзэсгэлэнт Луврын музейг үзэхээр олон мянган жуулчин өдөр бүр ирдэг байна.

6

Мөн Лондон, Берлин хотууд 50 сая гаруй жуулчин хүлээн авсанаараа удаах байрт оржээ.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unen:
эйфель дэлхийн 7 гайхамшигт ордоггvй энэ худлаа мэдээ байна
2014-07-30
zochin:
goy yumaa. ochij uzeh yumsan
2014-07-30