Хойд Солонгос пуужин хөөргөжээ
Хойд Солонгос дахин дунд тусгалын пуужин туршсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Удирдагч Ким Чен Солонгосын дайн дууссан түүхэн ойн хүрээнд Хван Хэ мужид дунд тусгалын баллистик пуужин туршсан хэмээн тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг уламжлав.
₮
Өмнөдийн тагнуулуудын мэдээлсэнээр Хойдын туршсан баллистик пуужин бол 500 км тусгалтай “СКАД” маягийн пуужин байсан гэжээ.
:
Хойд Солонгосын “Arirang” телевиз энэхүү дунд тусгалын пуужин туршсан үйл явцыг шууд дамжуулж үзүүлжээ. Энэ үеэр Хойдын хэдэн зуун үйлдвэр, үйлчилгээний байгууллагууд хэсэг хугацаанд үйл ажиллагаагаа явуулаагүй аж. Энэхүү пуужингийн туршилтыг Ким Чен Ун удирдан явуулсан байна.
₮
Энэ үйл явдлын дараа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Хойд Солонгосын эсрэг чиглэсэн шинэ хориг арга хэмжээ авах тухай хуулийг баталж Ерөнхийлөгч Барак Обамад өргөн барьсан байна. Хуулийн төсөлд Хойд Солонгосын засгийн газартай хамтран ажиллаж байгаа гадаадын банкнуудын гүйлгээг хааж, царцаахаар болжээ.
₮
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ