Хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
Нийслэлийн ХУД-ийн 13 дугаар хороонд энэ сарын 13-нд боом өвчний сэжигтэй мал үхсэнээс хойш нэмж өвчлөл гараагүй байна. Хорио цээрийн дэглэмийн хугацаанд голомтын бүх малд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх ийлдэс, вакцин тарьж, ариутгал, халдваргүйжүүлэлт тогтмол хийн өвчтэй малд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, бууц зэрэгт долоодугаар сарын 28-ны өдөр эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ. Бүх малд эмнэл зүйн үзлэг хийхэд сэжигтэй мал илрээгүй тухай Нийслэлийн Мал эмнэлгийн газрын албан бичгийг үндэслэн ХУД-ийн Засаг дарга захирамж гарган хорио цээрийн дэглэмийг татан буулгалаа.
1
Баянхангай суманд мал үхжээ
1
Төв аймгийн Баянхангай суманд хоёр айлын хоёр үхэр, нэг хонь тодорхойгүй шалтгаанаар үхжээ. Үхсэн малаас дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжилгээ хийхэд боом өвчин тогтоогдоогүй тул давтан шинжилгээ хийж байна.
Багийн Засаг дарга, аймгийн Онцгой байдал, Мал эмнэлэг, малын эмч ажиллаж байгаа бөгөөд одоогоор мал нэмж өвчилсөн мэдээлэл ирээгүй байна. Өвчнөөр үхсэн малын сэг зэмийг шатааж устган хашаа хороонд ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас арга зүйн зөвлөмжөөр хангаж, малд эрүүл мэндийн үзлэг хийх, хорио цээр тогтоох талаар зөвлөмж өглөө.
1
Архангай аймгийн Хашаат суманд болсон байгалийн гоц үзэгдлийн улмаас нэг хүн нас барж, есөн хүн гэмтэж бэртэн 10 үхэр, 100 хонь, 88 адуу үхсэн байна. Аймгийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Мал эмнэлэг, сумын малын эмч нараас бүрдсэн 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сэг зэмийг устгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ.
1
Эх сурвалж: http://inspection.gov.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ