Уильям, Харри нар 50 настайдаа ямар харагдах вэ
Их Британийн угсаа залгамжлах ханхүү болох Уильям, Харри нарыг 50 настайдаа ямар харагдах вэ хэмээн олон нийтийн сүлжээнд сонирхолтой уралдааныг “Dailymail” сонин явуулж, ялагчаа тодруулжээ. Тус уралдаанд 500 гаруй хүн оролцсон бөгөөд 27 настай Ашем Шахам гэх Турк залуу ялагчаар тодорсон байна.
5
Тэрбээр “Уильям, Харри нар 50 настайдаа хоёулаа зулай хавьцаа үсгүй болно. Уильям бүр халзан ч болж магад. Харри харин 50 настайдаа 65 настай мэт харагдах болно. Тэр одоо 29 настай атал яг л 35 настай мэт харагддаг. Харри их овортой. Та нар миний уран бүтээлээс тэдний ирээдүйн дүр төрхийг харах болно. Тэдний зургийг фотошопдох таатай байсан” гэж хэлжээ. Ашем төгсгөлд нь “Гүнж Кейт Миддилтонг 50 настайдаа яг л өнөөдрийнх шигээ үзэсгэлэнтэй байна” хэмээжээ.
6
“Dailymail” сонины ерөнхий эрхлэгч Ловерин Эдирон хатан хааны гэр бүлд хандаж “Энэ бол нөхөрсөг шог” хэмээн мэдэгдэж уурлаж хилэгнэхгүй байхыг хүсчээ. Өмнө бяцхан ханхүү Жорж Александр Луиг 30 настайдаа аав шигээ царай муутай, халзан болно хэмээн бичсэнийхээ төлөө тус сонин 15 хоног хаалгаа барьж байсан юм.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ