Шинжаанд халдлага гарч 10 хүн амиа алдав

img

Шинжаан Уйгарт болсон террорист халдлагын улмаас 10 гаруй хүн амиа алдаж 11 хүн гэмтсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хятадын төрийн мэдлийн “Синьхуа” агентлагийн уламжилж буйгаар “Хутга болон хүйтэн зэвсгээр зэвсэглэсэн 7-8 этгээд Шаче дүүргийн 147 дугаар цагдаагийн хэлтэс болон хятадын амбан захирагчийн төв байр руу халдаж, замдаа тааралдсан хүмүүсээ гэмтээсэн” гэжээ.

1

Захиргааны байрыг хамгаалж байсан хятад цагдаа нар гэмт этгээдүүдийн тавыг нь буудаж аюулгүй болгосон байна. Террорист халдлагын үеэр амиа алдсан иргэдийн дотор Уйгур, Хан үндэстнүүд байгаа гэж цагдаагийн газраас мэдээллээ.

Мөн дээрх халдлагаас гадна “Тусгаар тогтнол” гэж бичсэн улаан өнгийн цамцаар жигдэрсэн хүмүүс 30 гаруй цагдаагийн машиныг шатааж, гурван цагдааг гэмтээж, гар болон хөлийг хугалсан аж.

1

Хятадад удаа дараа гарч буй террорист халдлагад Уйгуруудыг буруутгаж, хоморголон баривчилж байгаа юм. Энэ сард л гэхэд 60 гаруй уйгарыг баривчилж байцаалт авч эхэлжээ. НҮБ-аас мэдээлсэнээр 2013-2014 онд цагдаа нарт баригдсан 2500 гаруй уйгар үндэстний 10 хувь нь л эрх чөлөөтэй болсон гэнэ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mglchuud:
yunii chin shinjaan be..dorvon oiradiin nutag shuu dee.udahgui mgl ul*a ergen negdene ee..muu booliin bool bosgonii shoroonuud hoorondoo alaltsaj l baig.ehleed hujaagaasaa salag.daraa ni uigaruudaas dorvon oiradiin nutgiig salgaj avnaa gaigui
2014-08-01

wert:
har hyataduud zailah heregtei... uigart erh choloo!!
2014-07-31