Эбола вирус АНУ-д илэрлээ
Конго, Гвиней, Либер, Сьерра Леон улсад өнгөрсөн хоёрдугаар сараас хойш 672 хүн Эбола вирусын улмаас амиа алдсан тухай ДЭМБ-аас мэдээллээ. Халдварласан хүмүүсийн 60 орчим хувь нь нас бардаг гэсэн судалгааг НҮБ-аас гаргажээ. Нигерийн 21 сая хүн амтай Лагос хотод халдварын тархалт эрс нэмэгдэж түгшүүрийн харанга дэлдэж байна.
6
Тус халдвараар ихэвчлэн хөдөлмөрийн насны 22-29 насныхан өвдөж байгаа нь эрсдэл дагуулж байна хэмээн ДЭМБ-ын Эбола вирус судлалын мэргэжилтэн Жон Аун мэдэгджээ. Мөн Латин Америк, АНУ-ын хойд хэсгүүдээр тус вирусээр өвчилсөн 10 гаруй хүн байгаа гэж “ВВС” агентлаг мэдээллээ.
6
АНУ-ын эрүүл мэндийн яам энэ долоо хоногоос эхлэн хүмүүст тусгай “AG” хэмээх маскийг тарааж эхэлсэн байна. Ебола вирус нь амьсгалын замаар, цус болон биеийн бусад шингэнээр дамжин халдварладаг. Халдвар авсан тохиолдолд халуурч, цус алдаж, шингэн дутагдаж амиа алддаг аж. Өнөөг хүртэл үүнийг үр дүнтэй эмчлэх аргыг дэлхийн анагаахын салбарынхан олоогүй байна. Ебола вирус хамгийн анх Конго улсад илэрсэн ба 24 оронд тархаж олон мянган хүн амиа алдаж байжээ.
6
Эбола вирусээр 1976 онд 218, 1977 онд 284, 1994 онд 52, 1995 онд 315, 1996 онд 60, 2000 онд 425, 2001 онд 65, 2002 онд 59, 2003 онд 143, 2007 онд 273, 2007 онд 69, 2011 онд 79, 2012 онд 147, 2014 онд 672 хүн нас бараад байна.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ