Хойд Солонгос олон улсын хүүхдийн зуслантай болов

img

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн онд 300 хүүхдийг хүлээн авах чадалтай хүүхдийн соёл амралтын хүрээлэн барихыг үүрэгдсэн билээ. Тэгвэл “Олон улсын Сонгдовон хүүхдийн зуслан” хэмээх нэртэй тус цогцолбор өчигдөр албан ёсоор нээлтээ хийж Орос, Хятад, Вьетнам, Ирланд, Танзана улсын 158 хүүхдийг Ким Чен Ун хүлээн авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээлэв.

5

Удирдагч өөрийн биеэр бүх өрөө, галт тогоо, усан сан, тоглоомын талбайг үзэж сонирхож, амрахаар ирсэн Орос, Хятад, Ирланд улсын долоон хүүхдэд агуу удирдагч Ким Ир Сэний хөрөг зургийг дурсгасан байна.

6

Энэхүү цогцолборт долоо хоногт хоёр удаа Хойд Солонгосын 7-15 насны хүүхдүүд үйлчлүүлэх боломжтой бөгөөд ихэнхдээ гадаадын жуулчдыг хүлээн авахаар төлөвлөсөн байна.

5

Өмнөд Солонгосын “Yonhapnews” мэдээлсэнээр “Сонгдовон цогцолборыг Ким Чен Уны эхнэр Ли Соль Жу удирдах гэнэ. Тэрбээр 2013 онд Ким Ир Сэний нэрэмжит I төрөх эмнэлэгт орлогч даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн. Удирдагч нэг бус удаа “Би эхнэрээсээ өөр хэнд ч итгэдэггүй” хэмээн хэлж байсан” гэжээ.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
манайхан ийм юм хийхэд ганцхан сэтгэл л дутдаг юм, бүгд бүхнийг зоосны нүхээр, ногоон цаасаар хардаг болсон, манайд олон баячууд байгаа ч нэг нь ч ийм зүйлийг ядаж хүүхдийнхээ төлөө хийчих сэтгэл ч байхгүй ухаан ч байхгүй
2014-08-01
bayr:
zuslan barih mongoor man-n huuhduud tansaglaad duussan bizdee.
2014-08-01
zochin:
end ochij huuhdee amraana gedeg ih ersdel huleene gesen ug de.erh cholootei orond osson huuhduud tend ochood hahir hatuu huulii ni zorchood horigdoj ch magad esvel americ-tai muudahaaraa shaltaglaj baahan huuhed baritsaalaad ediin zasgiin horigoo tsutsal gej *rdlaga tavij ch medeh medrel garuud shuu
2014-07-31
zochin:
huuhdee amraah yumsan
2014-07-31
irgen:
manaihan iim ym hiideg ch boloosoi ardchilal garsnaas hoish iim ymiig hediig l bol hediig hiih mongo togrog hugtastaa hangalttai ongorloo doo hoorhii
2014-07-31