Даниел Крейг: Би өмнөх Жеймс Бондуудаас хамгийн царайлаг нь
Тагнуулч 007-ын тухай өгүүлдэг ”Жеймс Бонд” цувралын од, Британийн нэрт жүжигчин Даниел Крейг “Vogue” сэтгүүлд сонирхолтой ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна .
6
-Саяхан уулзах санал тавихад Испанид амарч байна гэж байсан. Амралт сайхан уу?
-Амралт сайхан байлаа. Испани ч амралт зугаалгын хот болохоор ч юм уу бүх юм нь таалагдлаа. Сүүлийн хэдэн сарын турш зураг авалт гэсээр байгаад их ядарчээ.
5
-Шинэ уран бүтээл гэлээ. Энэ тухайгаа жоохон дэлгэрэнгүй сонирхуулаач?
-Уучлаарай. Уран бүтээл минь хэзээ нээлтээ хийх нь тодорхойгүй байна. Сэтгүүлчид их сонин хүмүүс шүү. Та нар олимпийн бэлтгэлдээ гарч буй тамирчинаас гүйж очоод ямар техник ашиглаж байна. Юу хэрэглэж байна гэж асууж байгаатай утга нэг.
5
-Тэгэхээр та сэтгүүлчдийг асуултаа тавьж чадахгүй мулгуй амьтад гэж боддог хэрэг үү?
-Үгүй дээ. Би огт тийм утгатай зүйл яриагүй. Зүгээр л нээлтээ хийх өдөр ч борооны өмнөх үүл шиг бүрхэг байх чинь. За за хоёулаа энэ асуултаа алгасч болохгүй юу. Дараагийн асуултаа асууна уу, хатагтай. /Инээв/
5
-Ойлгомжтой. Танаас энэ ярилцлагынхаа үеэр шинэ уран бүтээлийн тухай асуух хэрэггүй юм байна. За за энэ ч яахав. Та хэдэн жилийн турш АНУ-ын мөрдөх товчоонд ажилладаг 007 дугаартай Жеймс Бонд гэх тагнуулч залуугийн дүрд тоглосон. Сүүлийн 50 жилийн турш цэнхэр дэлгэцнээ гарч, олон сайхан залуусыг мөнхөлсөн энэ бүтээлд тоглох ямар санагдсан вэ. Саяхан сонсоход дараагийн цувралд та тоглохгүй ч байж магад гэсэн?
-Би Жеймс Бондын шинэ цувралд тоглох хамгийн анхны Их Британи улсын иргэн болохдоо баярлаад үхэх гэж байсан. Бүх хүмүүс баяр хүргэж, халуун алга ташилтаа өгч байхад өөрийн эрхгүй нулимс минь урсч байжээ. Одоо ч тэр сайхан сэтгэл догдлом өдөр өдрөөс өдөрт бүдгэрэн арилж байна. Тус цувралын сүүлийн хоёр ангид тоглох бол тэнгэрээс од, уснаас шүр шүүрэхтэй адил алтан боломж. Зөвхөн тагнуулчийн дүрд амжилттай тоглосны дараа үнсгэлжингийн үлгэр адил амьдрал минь өөрчлөгдөж, Холливуудад хүртэл хүндлэгдэж эхэлсэн. Хамгийн хайртай дүрээ хэл гэж хэлвэл би шууд л Жеймс Бонд хэмээн орилох болно. Энэ цуврал 50 жилийн турш дэлгэцнээ гарсан. Энэ бүтээл давтагдашгүй, мөнхийн хүлээлттэй байдаг нь шинэ цувралын шинэ Жеймс Бонд. Нэг залуу 4-5 цувралд дарааллаад тоглоод байвал киноны утга алдана. Тиймээс жүжигчид бид өөрсдийн хүсэлтээр дараагийн нэгэндээ боломж олгох нь зүйтэй. Тэгэхдээ дараагийн цувралд тоглох санал тавьбал би лав татгалзахгүй.
5
-Энэ цуврал 52 жилийн турш нэг нэгэнтэйгээ хэзээ ч давтагдашгүй гол дүртэй шинэхэн анги төрж олон сая үзэгчдийг өнөөг хүртэл байлдан дагуулсаар байна. Та энэ цаг үеийн Жеймс Бондоос юугаараа ялгаатай байсан вэ. Давтагдашгүй гэх юм уу даа?
-Би юу. Сайн мэдэхгүй байна. Энэ асуултад хариулна гэхээр өөрийгөө бага зэрэг магтах хэрэг гарах гээд байна. Би үе үеийн Жеймс Бондуудаас хамгийн царайлаг нь. /Инээв/ Хамгийн сайхан биетэй ч байж магадгүй. Мундаг жүжиглэж, дүрээ ойлгодог ч байж магадгүй. Өнгөрсөн, одоо, ирээдүйн цагийн бүх Жеймс Бондууд ингэж бодно гэдэгт итгэлтэй байна. Тэгэхдээ би өөрийгөө тэнэг хүн шиг магтахыг хүсэхгүй байна. Сүүлийн цувралууд сайн явж байгаа нь миний жүжиглэлт муугүй гэдгийг батлаж буй. Би ирээдүйд ч гэсэн энэ Жеймс Бонд хэвээрээ баймаар байна.
5
-Үзэгчийн хувиар аль Жеймс Бондод дуртай вэ?
-Пирс Броснан.
5
-Энэ цувралд бас жүжигчин Хэлли Бэрри тоглосон байхаа?
-Тиймээ. Их сайхан хүүхэн шүү.
5
-Та Жеймс Бондын бүх цувралыг үзсэн үү?
-Мэдээж хэрэг. Тэднийг үзээгүй байж өөрийгөө дараагийн Жеймс Бонд гэж хэлэх нь утгагүй шүү дээ. Тэднээс суралцаж, илүү болохын тулд хичээж байна.
5
-Пирс Броснан Бондын дүрийг илүү сэтгэл хөдлөлтэй болгосон гэдэгт та итгэдэг үү?
-Тийм ээ, үүнтэй би маргахгүй. Ер нь Бондын хувьд сонин зүй тогтол ажиглагддаг. Та нар хар л даа. Эхлээд Шон Коннери дараа нь Жорж Лезенби, Рожер Мур, Тимоти Далтон, Пирс Броснан, Тимоти Далтон нар Бондын дүрийг сайн гаргаж чадсан. Зүгээр л продюсерүүд нь Бондын дүр төрхийг өөрчлөхийг хүссэн бөгөөд ингэснээрээ алдаа гаргасан юм. Харин хамаг бурууг нь Далтон үүрсэн. Миний бодлоор Жорж Лэзенбиг ч гэсэн шүүмжлэх нь шударга бус юм. Түүний тоглосон “Хатан хааны нууц албанд” кино 007-ын хамгийн шилдэг кино. Ер нь Бондын дүрд тоглоно гэдэг жvжигчний хувьд тэсрэх бөмбөгтэй талбайгаар явахтай адил. Нэг бол магтана эсвэл хараана.
5
-Яагаад Жеймс Бондийг үргэлж халуухан бүсгүйчүүд дагадаг юм бэ. Энэ бүтээлд заавал эмэгтэй хүн хэрэгтэй гэж үү?
-Эмэгтэй хүн бол эр хүний чимэг. Кинонд хүртэл эмэгтэй хүнгүй байна гэдэг уйтгартай. Хэтэрхий хүчирхэг болох эрсдэлтэй. Галыг ус аядуу зөөлөн болгодог шүү дээ.
6
-Жеймс Бонд шиг нууц тагнуулчид яг амьдрал дээр байдаг болов уу?
-Байлгүй яахав. Зохиол гэдэг чинь амьдралаас бүтсэн хүүрнэл байхгүй юу?
6
-Англи кинонд тоглох, Америк кинонд тоглох хоёр юугаараа ялгаатай вэ?
-Ямар ч ялгаа байхгүй. Зүгээр Англид бүх юм нь даруухан харагддаг. Харин Америкт чимэг их байдаг. Ялгаа нь төсөвтөө л байна. Камер ажиллаж эхлэхэд ганц л юм чухал болж үлдэнэ. Энэ нь чи болон чиний хамтран тоглогч. Тоглоом нэг л дүрэмтэй шүү дээ.
6
-Танд хаана илүү их тухтай байдаг вэ. Америкт уу, Лондонд уу?
-Лондонд илүү их тухтай байдаг. Америкт би дандаа алуурчны дүрд тоглодог. Ер нь Лондон яг л Лос Анжелес шиг том хот. Ялгаа нь Лос Анжелест чи байнга одуудтай тааралддаг. Харин Лондонд бүгд гэртээ суухыг илүүд үздэг.
6
-Өөрийнхөө тоглосон киног үзэхэд танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Бараг дасчихаж дээ. Гэхдээ өөрийнхөө тоглосон киног үзэх нэг хэрэг, бусад үзэгчидтэй хамт үзэх нь ондоо юм. Одоо хүртэл кино танхим надад эвгүй байдаг.
6
-Таны ажил юу нь таалагддаг вэ?
-Мэдэхгүй. Монтажлаагүй хэсгүүдийг үзэхдээ “Би энд яагаад ийм тэнэг байдалтай зогсч байна вэ” гэсэн бодол байнга орж ирдэг. Харин өргөн дэлгэцэнд шал өөрөөр харагддаг. Энэ нь таалагддаг.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ