Халк цагдаад баригджээ

img

Бразилийн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Халк хочит Живанилдо Виейра де Соуза энэ сарын 29-нд 28 нас хүрсэн тухай “www.vanityfair.com” мэдээллээ. Түүний төрсөн өдөр Мексикт болсон бөгөөд баярын арга хэмжээнд гэр бүл болон хамтран тоглогч нар нь оролцжээ.

Төрсөн өдрөө дууссаны дараа Халк эхнэрийнхээ хамтаар цагдаагийнханд баригдсан аж. Түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож мөн хар тамхи тээвэрлэсэн хэмээн саатуулсан байна. Харин Халк согтуу үедээ хөдөлгөөнд оролцсондоо уучлалт хүсч хар тамхи өөртэй нь ямар ч холбоогүй хэмээн хэлжээ. Тэрбээр “Энэ бол санаатай явуулга. Надад хар тамхи хэрэглэх шаардлага байхгүй” хэмээсэн байна.

Цагдаагийнхан энэ хэргийн талаар “Бид судалж байна. Хэргийн үнэн учир олдоно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ёооё:
ор үндэсгүй худлаа юм бичихээ боль, халк кипрт зенитийн бүрэлдэхүүнд тоглож байсан
2014-07-31
kkkk:
ymar ymniih ni hulk bhav dee tagjiisan ym l bna lee
2014-07-31
zzzzz:
khudlaa medee bichikhee bolioch . khulk chini uchigdur zenitiin ewropiin tsomyn togloltond oroltsson baikhad
2014-07-31