“Дийлдэшгүй 3” ирэх сарын 15-нд нээлтээ хийнэ

img

“Expendables 3” буюу “Дийлдэшгүй 3” уран сайхны кино ирэх сарын 15-нд нээлтээ хийхээр болжээ. Нээлтийн өмнө Холливуудын нэрт жүжигчин Сильвестер Сталлоне Парис хотноо галын наадам зохион байгуулж, хамтран тоглосон уран бүтээлчиддээ талархал илэрхийлсэн байна. Энэ үеэр жүжигчин эхнэр гурван охиныхоо хамтаар оролцжээ.

Сталлоне “Дийлдэшгүй 1, 2” цувралаасаа нийт 147 сая ам.долларын ашиг олсон билээ. Тэрбээр ирэх жил зохион байгуулагдах 87 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд “Дийлдэшгүй 3” киногоороо шилдэг найруулагчийн төрөлд нэр дэвшихээр болсоноо энэ үеэр хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Би хөгжиж байна. Миний урмыг хугалаагүй хөвгүүддээ баярлалаа” гэжээ.

Шинэ цувралд Харрисон Форд, Антонио Бандерас, Мил Гебсон нар тоглосон нь үзэгчдийн дунд хүлээлт үүсгэж, энэ зуны шилдэг кино болно хэмээн ажиглагчид үзэж байна. Киноны зураг авалт Өмнөд Африк, Хятад, АНУ-д болжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

....:
haanaas uzeh ve
2014-08-02
зочин:
би бүр blu-ray чанартайг нь үзчихээд байж байна
2014-08-02
111111:
ганц онцгүй зүйл нь кино нээлт хийхээс өмнө алдагдсан бна лээ дээ. нет-р нэг сайн бичлэгтэй expandables-3 байна лээ
2014-07-31
зочин:
ёстой сайхан, нэртэй жүжигчид тоглосон болохоор гоё кино байхдаа
2014-07-31
kkkkk:
air air air2
2014-07-31