Кардашианд атаархаж байна
Дуучин Кейти Перри маргааш худалдаанд гарах “Rolling Stone” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, реалити шоуны од Ким Кардашианы тухай өөрийн үзэл бодлоо хуваалцсан тухай “hollywoodlife.com” мэдээллээ. Тэрбээр “Холливуудад нэг цуутай бүсгүй байна. Хийж байгаа ажил нь нүдэнд харагдахгүй мөртлөө надаас илүү хөрөнгөтэй Ким Кардашианд бага зэрэг атаархаж байна шүү. Кардашиан надаас илүү мөнгө олдогт нь харамсдаг. Ким гоо сайхны хагалгаа хийлгэсэн. Би үүнийг баталж чадна. Түүнтэй би 2008 онд танилцаж байхад түүний өгзөг одоо байгаа шигээ том байгаагүй. Саяхан бид уулзаад энэ тухай ярихад тэр их бантаж “Нориг төрүүлээд их томорсон” гэж хариулсан. Хөгжилтэй байгаа шүү” гэжээ.
.
Кейти төгсгөлд нь “Кимийг сайхан гэр бүлтэй байгаад нь атаархаж байна” гэж хариулжээ. Саяхан алдарт “People” сэтгүүл Кейти Перриг 2013-2014 онуудад нийт 95 сая ам.долларын ашиг болсон хэмээн мэдээлсэн бол Ким Кардашианг зөвхөн реалити шоу болон “Kardashian” хэмээх үнэртэй уснаасаа 125 сая ам.долларын ашиг олсон байна.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ