“Сайн өдөр" зах ажиллана

img

 

Баянзүрх дүүрэгт “Сайн өдөр” зах ажиллахаар болжээ. Тодруулбал, тус дүүргийн ЗДТГ-ын өмнөх талбай, Жуковын талбай, Торгоны зам дэлгүүрийн өмнөх талбай болон Сансарын тунелийн талбай гэх дөрвөн цэгт ирэх наймдугаар сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-нийг хүртэл долоо хоног бүрийн бямба, ням гаригт дүүргийн “Сайн өдөр”-ийн зах ажиллахаар болсон байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, иргэд, худалдан авагчиддаа ченжгүй худалдан авалт хийхэд нь зориулж, дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Сайн өдөр” зах ажиллуулах захирамж  гаргажээ.

о

Ирэх бямба гаригийн 09.00 цагаас эхлэн долоо хоног бүрийн хагас, бүтэн сайнд дээрх дөрвөн байршилд гарах асар бүхий захад худалдаа үйлчилгээ хийх иргэдийн бүртгэлийг дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэст авч байгаа юм байна. Тус хэлтэст бүртгүүлсэн үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг, эх орны хөрсөндөө тарьсан хүнсний ногоо тариаланчид болон сүү, сүүн бүтээгдэхүүний худалдаачид “Сайн өдөр”-ийн захад худалдаа хийхдээ ямар ч түрээс, шимтгэл төлөхгүй аж. Харин тухайн долоо хоногийн бямба гаригийн өглөө хамгийн түрүүнд ирсэн иргэд хамгийн сайн байрлалд зогсож худалдаа эрхлэх боломжийг авах эрхтэй гэдгийг зохион байгуулагчид онцлов.

о

Ингэснээр хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэгчийнх нь гараас нэмэгдсэн бодит үнээр худалдан авах боломж бүрдэх юм байна.

о

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ard ard:
shar purvee chi ard irgeded m2 ni 1 sayiin unetei bair olniig bariulna gej anh garch iree biz dee?? terniigee hurdan barij ard irgeddee tom tus bolooch ee...
2014-07-31
болд:
ард иргэд ээ? рекламд хууртаж сүлжээний үнэтэй бүтээгдэхүүн авч мөнгө төгрөг,эрүүл мэндээрээ бүү хохироорой. мөнгө олох гэсэн хүмүүс хүнийг хайрлахгүй донгодох юм даа
2014-07-31