Оросын бүх данс, гүйлгээг царцаахаа мэдэгджээ
“Их 7” буюу АНУ, Герман, Их Британи, Итали, Канад, Франц, Японы удирдлагууд Орост дарамт үзүүлж эхэлжээ. Тэд Украины хямралыг цэгцлэхэд Орос ямар ч алхам хийхгүй байна хэмээн буруутгаж тус улсад эдийн засаг, нефть, газрын тосны салбарт авч буй хоригоо тодорхойгүй хугацаагаар үргэлжлүүлж, Европ дахь Оросын бүх данс, гүйлгээг царцаахаа мэдэгджээ. Өмнө нь Оросын 250 бизнесмэн болон 114 банкны гадаад дахь дансыг хааж, гүйлгээг нь зогсоосон билээ.
6
Харин Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэл хийж “Их 7” бүлэглэлийг увайгүй үйлдлээ нэн даруй зогсоохыг шаарджээ. Тэрбээр “Их 7”-ийн Орост хэрэгжүүлж буй нефть, газрын тосны хоригоос үүдэж Орос улсад газрын тосны салбарт үнийн хөөрөгдөл газар авлаа. Украины хямралд хөндлөнгөөс оролцсон гэх худал, үндэслэлгүй мэдээллээс болж манай улс ийнхүү хохирч буйд харамсч байна” гэжээ.
6
Ирэх долоо хоногт Германы Канцлер Маркелийн санаачилгаар Орос, Украин, АНУ болон салан тусгаарлагч нарын уулзалтыг зохион байгуулж буйгаа мэдэгдсэн юм. Канцлер “Украины хямралыг цэгцлэхэд Орос, Украин, АНУ ярилцахад хангалттай” хэмээжээ. Тус уулзалтад Оросын талаас Сергей Лавров, АНУ-аас Жон Керри, Украины болон салан тусгаарлагч нараас хэн оролцох нь тодорхойгүй байгаа юм.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ