Франц иргэдээ Ливиэс гаргав

img

Ливид улсад үргэлжилж буй иргэний дайн, зөрчил мөргөлдөөний улмаас Франц улс тус улсад ажиллаж амьдарч буй иргэдээ нууцаар гаргасан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Ийнхүү нууцаар гаргасан шалтгаан нь иргэдийн амь насыг алан хядагч нараас хамгаалсан хэмээжээ.

6

Ливи улсад Франц улсын 150 гаруй иргэн амьдарч, ажиллаж байсан юм. Тэдний эхний ээлж буй 75 иргэнийг өчигдөр Парис хот руу буцаажээ. Харин дараагийн ээлжийг ирэх долоо хоногоос гаргахаар болжээ. Үлдсэн 70 орчим Франц иргэний ихэнх нь олон улсын хүмүүнлэгийн байгууллагын ажилчид учир харзнахаар болсон хэмээн Францын Ерөнхий сайд Мануел Уэллс мэдэгджээ. Тэрбээр тус улсад эдийн засаг болон эд материалын тусламж үзүүлэхээ мэдэгдэж “Энх цаг Ливи улсад ирээсэй” хэмээв. Өнгөрсөн сарын эхээр Их Британи, Канад, Австрали, АНУ иргэдээ тус улсаас гаргасан юм.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
baruuniihan l ene bayan ulsiig tamiin oron bolgoloo doo. ard irged ni yamar bayan baiv odoo yaj yaduurav. tednii bayalgiig amerik terguutei baruuniihan sorj baina.
2014-08-02