Жексоны харшийг музей болгожээ
Попын хаан Майкл Жексоны Австралийн Колун мужид байрлах 23 сая ам.долларын үнэтэй “Neverland” хэмээх тансаг харшийг хүүхдүүд нь гэр музей болгосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
7
Жексоны том охин Парис удаан бодсоны эцэст дээрх шийдвэрийг гаргасан байна. Тэрбээр “Аавыг минь бүү мартаарай. Тэр биднийг үргэлж дээрээс харж байгаа. Аав минь амьд сэрүүндээ энэ харшдаа байх их дуртай байсан. Миний 12 насны төрсөн өдрөөр энэ харшийн гадна талбайд 50 хүүхэд тоглох боломжтой тоглоомын талбайг бэлэглэж билээ. Би энэ бүхнийг нуухыг хүсэхгүй байна. Бид амьдралаа бусдаас нуух ямар аймаар гэдгийг мэддэг. “Neverland” харш хүн бүхэнд нээлттэй. Аавыг минь бүү мартаарай” хэмээн нээлтийнхээ үеэр хэлжээ.
6
Тус гэр музейд 13-аас дээш насныхан 75-100 доллароор үзэж сонирхох бол 13-аас доош насныхан үнэгүй үйлчлүүлэх боломжтой гэнэ. Майклын хүүхдүүд өнгөрсөн сард аавынхаа хамгийн хайртай машиныг дуудлага худалдаагаар зарсан байна.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ