Пенелопа Круз Израйлийг буруутгав

img

Холливуудын нэрт жүжигчин Пенелопа Круз Израйлийн Засгийн газрын явуулж буй гэнэтийн дайралтын улмаас Палестины Газын зурваст амьдарч буй олон зуун энгийн иргэн амиа алдаж буй явдалд дургүйцлээ илэрхийлсэн тухай “www.dailymail.co.uk”  мэдээллээ.

Тэрбээр “Амиа алдсан иргэдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж байна. Тэд ямар буруутай юм бэ. Надад хэлээд өгөөч. Би сайн ойлгохгүй байна. Тэгэхдээ Израйль олны нүдэн дээр хүчирхийлэл үйлдэж, олон мянган хүүхдийн ирээдүйд заналхийлж байна. Та бүхэн хэт даврагч “Хамас” бүлэглэлтэй хийж буй дайнаа савнаасаа халиулахгүй байхыг хүсье” хэмээн Британийн “National TV 1”-д ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.

Мөн жүжигчин бүсгүйгээс гадна Жей Зи, Бейонси, Кейни Уэст, Шакира, Рианна болон Дэвид Бекхэм нар Израйлийн явуулж буй бодлогыг буруутгаж, жиргэцгээсэн аж.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ