Израйль “Хамас” түр гал зогсоох гэрээ байгуулжээ
Израйль, Палестины хэт даврагч “Хамас” бүлэглэл өнөөдрөөс эхлэн 72 цагийн турш харилцан гал нээхгүй байхаар тохиролцож, гарын үсэг зурсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. НҮБ-аас мэдээлсэнээр хоёр тал харилцан гал зогсоох гэрээнд гарын үсэг зурсан явдал нь нөхцөл байдлыг намжаахад тус болно гэв. Энэ үеэр НҮБ болон ДЭМБ, Улаан загалмай, Хавирган сар нийгэмлэгийнхэн Газын зурваст хохирсон хүмүүст туслалцаа үзүүлж, бага насны хүүхдүүдийг аюулгүй газар шилжүүлэхээр болжээ.
Энэ сарын 12-нд Египетийн нийслэл Каир хотноо Европын холбооны тэргүүлэх 12 гүрэн Израйль, Палестин, “Хамас” бүлэглэлийг эвлэрүүлэх асуудлаар хуралдаан зохион байгуулахаар болсон юм. Тус хуралдааныг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров удирдана гэж Төрийн Думаас мэдээллээ.
Израйлийн Батлан хамгаалах яам Газын зурвас руу 200 гаруй пуужин харвасны улмаас Палестины 1014 иргэн амиа алдсаны 305 нь бага насны хүүхдүүд юм. Мөн Газын зурвасаас 19 мянган иргэн дүрвэсэн гэж АНУ-ын Батлан хамгаалах яамнаас уламжлав.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ