Чарльз малын эмч боллоо

img

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльз өчигдөр “Caithness” коллежид зочилж, тус сургуулийн харьяа малын эмнэлэгт нэг өдөр ажилласан байна. Ханхүү энэ үеэр нэг настай Жаспер хэмээх нохойг эмчилж, сувилсан байна. Тэрбээр энэ үеэр чагнуур зүүж нохойны оношийг олохоор 10 минут орчим шинжилгээ хийсэн аж.

Ханхүү “Жаспер нохойны хоолойд яс тээгэлсэн учир тэрбээр хэд хоног хоол идээгүйгээс болж их тамирдсан байна” хэмээн хэлжээ. Чарльз 45 минутын дараа тус нохойны хоолойноос загасны ясыг авч чадсан байна.

Ханхүү 1994 оны эхээр хагас жил малын эмчийн сургалтад сууж, хэд хэдэн гэрийн тэжээмэл амьтанд хагалгаа хийж байсан туршлагатай нэгэн юм. 2005 онд тэрбээр хатан хааны хайртай морь Лулигийн хөлийг эмчилж “Сайн үйлстэн” хэмээх одон медалиар шагнуулж байжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ