Бекхэм, Клуни хоёр хүүхэлдэйн киноны баатар болжээ
Хөлбөмбөгчин Дэвид Бекхэм болон жүжигчин Жорж Клуни нарын дүр төрхийг ашиглаж бүтээгдсэн хүүхэлдэйн кино ирэх сарын эхээр нээлтээ хийхээр болжээ.
Британийн “Dream TV” тус хүүхэлдэйн киног хийж, хүүхэд багачуудад хүргэхээр болсон байна. Энэхүү хүүхэлдэйн киноны нэрийг “Охидын шүтээн” гэдэг бөгөөд 24 ангитай аж. Мөн зарим ангид нь АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абрахам Линколин болон “Aerosmith” хамтлагийн дуучин Стивен Тайлер гарах аж. Тус хүүхэлдэйн гол зорилго нь охидод ирээдүйн ханиа хэрхэн сонгох болон олны танил эрхмүүдийн нууц амьдралын талаар хөгжилтэй маягаар үзүүлэхийг оролджээ. Хүүхэлдэйн киноны зохиолч Дауд Дэнни хэлэхдээ “Тэдний нэр хүндэд халдах гэсэн оролдлого биш. Зүгээр л олны танил эрхмүүд үнэхээр сайн хань, нөхөр байж чаддаг уу гэх асуултад хариулахыг оролдсон” гэжээ.
Харин Бэкхам “Охидын шүтээн” цувралыг буруутгаж, нэр хүндэд нь халдахгүй байхыг хүссэн тухай “TMZ” сайт мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ