Улаанбаатар төмөр зам “Сүхбаатарын одон”-т боллоо

img

Монгол Улсад төмөр зам үүсч хөгжсөний 76 жил, Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам байгуулагдсаны 65 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна.

а

Тэртээ 1938 онд Монголын анхны галт тэрэг дуут дохиогоо хангинуулан Налайхын уурхайн зүг хөдөлсөн “Хонхор” өртөөнд Төмөр замчдын баяр наадам болж байна. Уг үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон “Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ыг “Сүхбаатарын одон”-гоор шагналаа. Энэ нь Улаанбаатар төмөр замын 15 мянган ажилтан, үе үеийн төмөр замчдын хөдөлмөр бүтээлийг үнэлэн, Төр засгаас үзүүлж буй хүндэтгэл. Нөгөөтэйгүүр төмөр замаас улс орон, ард түмнийхээ амьдралд бодитойгоор нөлөөлөхүйц хурдацтай хөгжлийг хүлээж буйгийн илэрхийлэл гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцолсон юм.

х

Одоогийн байдлаар манай улсын төмөр зам жилдээ дунджаар 21 сая тн ачаа, дөрвөн сая зорчигчийг тээвэрлэдэг байна. Өнгөрөгч оны 11 дүгээр сард Төмөр замын шинэчлэлийн хөтөлбөрийг баталсан ба эхний шат нь ирэх 2015 онд дуусах аж. Энэ хүртэлх хугацаанд ачаа тээврээ 34 сая тн болгож нэмэгдүүлэх зэрэг зорилтыг тавин ажиллаж байгаа. Мөн шинэчлэлтийн хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг Оросын талтай хэлэлцэж буй ба төмөр замыг цахилгаанжуулах, хос замтай болгох зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг энэ үед багтаан хийх төлөвлөгөөтэй байгаа тухайгаа Зам тээврийн сайд А.Гансүх ярьсан.

х

Ийнхүү Сүхбаатарын одонтой төмөр замчдын баяр урлагийн тоглолт, хүчит бөхийн барилдаан, наадмын хуушууртайгаар ид дундаа үргэлжилж байна. Энэ үеэр төмөр замчдын баярын сэтгэгдлийг хуваалцлаа.

а

Ш.Чулуунбат: Төмөр замчиддаа баяр хүргэе

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 65 жилийн ой, төмөр замчдын мэргэжлийн баярын өдөр тохиож байна. Энэ удаагийн баяр урьд жилүүдийнхээс илүү зохион байгуулалттай, сайхан болж байна. Би Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд байцаагч хийдэг. Энэ байгууллагад 13 дахь жилдээ ажиллаж байгаа. Баярлахын хажуугаар ажлаа хийгээд л явж байна. Нийт төмөр замчид, тэднийхээ гэр бүлд нь баярын мэнд хүргэе.

а

Б.Тагтаа: Цаг, наргүй ажилладаг тэдний хөдөлмөрийг үнэллээ

Төмөр зам үүсч хөгжсөний түүхт ойн болон мэргэжлийн баярын өдрийн мэндийг үе үеийн төмөр замчиддаа дэвшүүлье. Цаг наргүй ажилладаг төмөр замчдын маань нөр их хөдөлмөрийг үнэлж Төрийн тэргүүний зүгээс “Сүхбаатарын одон”-гоор шагнасанд баяртай байна. Миний хувьд төмөр замын байгууллагад 34 дэх жилдээ ажиллаж байгаа ба Улаанбаатар төмөр замын Хяналтын албаны Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэдэг. Олон нийтийг хамарсан баярын үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангахад хяналт тавин ажиллаж байна даа.

х

Д.Батхүү: Төмөр замчид бол улсын хөгжилд хэрэгтэй хүмүүс

Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам 65 жилийн ойгоо тэмдэглэж буй энэ үед төрийн шагнал гардаж, шагналыг Ерөнхийлөгч өөрийн биеэр ирж гардуулж байна. Энэ бол үе үеийн төмөр замчдын хөдөлмөрийг үнэлж буй хүндэтгэл. Мөн биднээс их зүйл хүлээж байгаагийн илрэл гэж бодож байна. Өнөөдөр Монгол Улсад ажиллаж буй 15 мянган төмөр замчин өөрсдийгөө улсын хөгжилд хэрэгтэй хүмүүс гэдгээ ухамсарлаж, улам жинтэй хувь нэмэр оруулаасай. Миний хувьд төмөр замын байгуулагад тасралтгүй 35 жил ажиллаж байна. Илчил тэрэгний инженер механик мэргэжилтэй. Харин одоогийн байдлаар Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын үүргийг гүйцэтгэж байгаа. Энэ албанд ороод 14 жил болж байна. Нийт төмөр замчиддаа хандаад төмөр замчдын яруу алдар бадартугай гэж хэлье.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

anar :
bavariin mend xvrgie
2014-08-16
зочин:
энэ шоучинаас олон тумэн залхаж байна. урд дахь ажил чинь тун урагшгуй байна.
2014-08-04
kkkk:
huurhii du tenegtej iguh yum da
2014-08-03
ineedtei:
sereenendorj gej arkhinii tsagaan soliotoi hun, mijiddorj gej neg bugsnii dontoi hun ene 2-oos bolj ybtz haalgaa barikh bolood bnaa. bas deerees n ter hulduu batkhuu yun teneg 3 amitanaar tygaa urguulj yavaad bgaa um ve. tumur zamchid tsalin ylam muudaad baikhad elbegee darga sereeneng shagnaj bkh um yamar uchirtai um ve dee.
2014-08-03
зочин:
... одоо наад хуучин "сүлд"-тэй одон гэдэг юмаа болиочээ. одоо яг л хойт солонгос шиг боллоошдээ. харин оронд нь үр хүүхэд нь өвлөж үлдээхээр " алтан гэрэг" байдгиймуу эсвэл "соёрлын бичиг" гэх мэтээр арай бодьтой эргээд үр хүүхдүүд нь нөлөөлөхөөр нэр хүндтэй,хэдэн төгрөг дагалдсан, барагтай хүн хүртдэггүй "шагнал" болгомоор байнаа...
2014-08-03
ёндон:
монголын хөгжлийг оросууд төмөр замаар боосон 75 жилийн ой
2014-08-03
bulten:
big shoooooooooooooow.........
2014-08-03
onoroo:
ubtz ulsiin hogjliin zutguur n. tomor zamaar hogjil irdeg. bayarlalaa tor zasagtaa. tomor zamchid bid hogjil, amjilt buteeliin toloo ajillanaa.
2014-08-02
onoroo:
ubtz ulsiin hogjliin zutguur n. tomor zamaar hogjil irdeg. bayarlalaa tor zasagtaa. tomor zamchid bid hogjil, amjilt buteeliin toloo ajillanaa.
2014-08-02
;mmc‘;:
bolson bolooogui barhirsan yumnuudad baatar, gaviyat uguud l baidag.ug ni ubtz-d baatar uguh yostoi yum sh dee
2014-08-02
дандий :
улаанбаатар төмөр замыг сүхбаатарын одонгоор шагнажээ
2014-08-02
bugd:
elbeg uneheer teneg yum daa chaavas gez nogoo chingis gedeg odon zuih heregte bish uu kkkkkk
2014-08-02
цагаан шат:
тэр сайхан цагаан шат зөвхөн элбэгээд зориулсан гээд боддоо түй чорт 5 тэрбумын алдагдалтай гээд гоншигоноод байсан хаана байна нөгөө алдагдалтай райлбусаа резламдаж очоод л машинаар очих гэхээр замаас нь ичээд чваагүй л дээ шоучин
2014-08-02
tamir46@bk.ru:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна.tamir46@bk.ru
2014-08-02
зочин:
монголын төмөр замд чингис хааны гэх төмөр тэмдгийг анх өгөх байсан юм. монголын төмөр зам бол боолчлчлолыг хөдөлмөрөөрөө халсан байгууллага. монголын төмөр зам бол эе эвийг нэгтгэж чадсан жинхэнэ найрамдлын байгууллага.
2014-08-02