"Сайн өдөр" зах ажиллаж байна

img

Баянзүрх дүүрэгт “Сайн өдөр” зах ажиллаж байна. Тус дүүргийн ЗДТГ-ын өмнөх талбай, Жуковын талбай, Торгоны зам дэлгүүрийн өмнөх талбай болон Сансарын тунелийн талбай гэх дөрвөн цэгт өнөөдрөөс эхлэн ирэх 11 дүгээр сарын 01-нийг хүртэл долоо хоног бүрийн бямба, ням гаригт дүүргийн “Сайн өдөр”-ийн зах ажиллахаар болсон юм.

с

Энэхүү дөрвөн байршилд гарч буй асар бүхий захад үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг, эх орны хөрсөндөө тарьсан хүнсний ногоо тариаланчид болон сүү, сүүн бүтээгдэхүүний худалдаачид худалдаа, үйлчилгээгээ иргэдэд хүргэж буй юм.  Ингэснээр хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэгчийнх нь гараас бодит үнээр худалдан авах боломж бүрдэж байгаа юм байна.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хнхнхнхн:
энэ угаасаа гадаадын сайтнаас л авсан зураг байна , бичиж байгаа мэдээндээ тохирохгүй хуурамч , худал зураг байрлуулдаг энэ бүдүүлэг зуршилаасаа хэзээ нэг салах юм бол , манайхан
2014-08-03
gadar:
plus boroccli kiwi
2014-08-03
адар:
алим, апельсин зэрэг жимсийг манайхан мөн их тарьдаг болжээ дээ янз нь. хэхэхэхэхэхэхэ
2014-08-02