Кейт Мосс онгоцоор тасалбаргүй зорчив

img

Нэрт загвар өмсөгч Кейт Мосс Турк улсаас Лондон руу нисэхдээ тасалбар аваагүй зорчсон тухай “Newsrender.com” мэдээллээ. Тэрбээр Турк улсад зохион байгууллагдсан архи, хар тамхины донтолттой тэмцэх олон улсын “Sun” эмнэлгийн нээлтийн арга хэмжээнд оролцоод Лондон руу буцах үедээ архи хэтрүүлэн хэрэглэснээс гадна тасалбаргүй иржээ.

өа

Нийслэл Станбул хотын олон улсын нисэх буудалд тасалбаргүй ирсэн Кейт Мосс гаалийн ажилтнуудад нэлээн төвөг удаж, хэл амаар доромжилсон байна. Туркийн “Turkish Airlines” компанийн удирдлагууд Кейт Моссын нэр хүндийг бодон тасалбарынхаа мөнгийг буцааж төлөхийг баталгаажуулсан гарын үсэгтэй баримт бичиг авч онгоцонд суулгасан аж.

бө

Кейт Мосс Лондонд ирсэн даруйдаа тасалбарынхаа үнийг төлж талархлаа илэрхийлжээ.Тэрбээр “Бурхан та бүгдийг өршөөг. Баярлалаа “Turkish Airlines” хэмээн жиргэжээ.

өа

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

stambul niislel ni:
stambul niislel ni mangaraa
2014-08-04
мэдлэггүй сэтгүүлч-д:
станбул туркийн нийслэл биш, нийслэл нь анкара мэдлэггүй байж дураараа бичдэг сэтгүүлчээ.
2014-08-04