Майк Тайсоны амьдралаар кино хийнэ
Дэлхийн боксын хүнд жингийн аварга Майк Тайсоны амьдралыг өгүүлэх бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээхээр болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус уран бүтээлийн гол дүр буюу Майк Тайсоны дүрийг Холливуудын нэрт жүжигчин Жейми Фокс бүтээхээр болсон байна. Тэрбээр энэхүү кинонд гол дүр бүтээхээс гадна туслах найруулагчийн ажлыг давхар хаших гэнэ. Өдгөө 46 настай Фокс “Аварга” гэдэг нэртэй түүхэн кинонд 48 настай Тайсоны дүрийг бүтээхээр болжээ.
1
Майк Тайсон “Жейми Фокс бид хоёр бүх зүйлийг хэдийнэ ярилцаж тохирсон. 18 сарын дараа гэхэд кино маань үзэгчдийн хүртээл болох болно” гэж ярьжээ. Харин Жейми Фоксын хувьд аль хэдийнэ спортын бэлтгэлдээ ороод байгаа гэнэ. Тэрбээр 2005 онд Америкийн нэрт дуучин, хөгжмийн зохиолч Рэй Чарльзийн амьдралаас сэдэвлэсэн “Рэй” киноны гол дүрээрээ Оскарын шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн билээ.
\
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ