Неймар Токиод ирлээ
Бразилийн шигшээ багийн довтлогч Неймар Токио хотод ирсэн тухай “www.foxnews.com” мэдээллээ. Түүнийг онгоцны буудалд ирэх үед 700 гаруй фэн нь угтан авчээ. Тэрбээр Японы “Air Portable” брэндтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд оролцохоор ийнхүү Токиод иржээ. Неймар онгоцны буудлаас явсаныхаа дараа “Japan TV”-д ярилцлага өгсөн байна.
1
Тэрбээр “Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргье. Надад ийм олон Япон фанат байдаг гэдгийг мэдсэндээ таатай байна. Дэлхийн аваргын үеэр авсан нурууны бэртэл 90 хувьтай эдгэрсэн. Тун удахгүй талбайдаа гарах болно. Энэ сарын 24-нд Испанийн Барселона клубтээ буцаж очно. Тэр хүртэл гамаа сайн барихаа амлаж байна” гэж хэлжээ. Сэтгүүлч түүнээс “Япон охидууд хөөрхөн байна уу” гэж асуухад “Япон охидууд Токио хот шигээ үзэсгэлэнтэй юм аа. Надад маш их таалагдлаа” гэж хариулжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ