“Хамас”-ыг хүчирхийллээ зогсоохыг уриалав
Газын зурваст болж буй мөргөлдөөний улмаас Палестины 1500 гаруй иргэн 70 гаруй цэргийн албан хаагч амиа алдсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Израйль болон “Хамас” бүлэглэлийн удирдлагууд өнгөрсөн баасан гаригт 72 цагийн хугацаатай түр гал зогсоох гэрээг байгуулсан ч харамсалтай 39 цагийн дараа тус гэрээ хүчингүй болсон юм.
5
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Израйль “Хамас”-ын удирдлагуудад шаардлага явуулж хүчирхийллээ зогсоохыг уриалсан байна. Тэрбээр Газын зурваст энхийн ажиллагаа явуулж буй НҮБ болон Улаан загалмай, Хавирган сар болон ДЭМБ-ийн элч нарын амь насанд санаа зовж буйгаа мэдэгдээд “Израйль, Палестин, “Хамас” бүлэглэлийн удирдлагууд хэлэлцээрийн ширээний ард суух нь олон мянган гэмгүй иргэний амь насанд халгүй. Та бүхэн сөргөлдөөнөө зогсоосон тохиолдолд НҮБ-ын тэргүүлэгч орнууд эдийн засаг болон эд материалын буцалтгүй тусламж үзүүлэх болно” гэжээ.
4
Өнгөрсөн ням гаригт НҮБ-ын дугуй танхимд АНУ-аар ахлуулсан найман орон Газын зурваст болж буй мөргөлдөөнийг хэрхэн шийдвэрлэх асуудлаар ярилцсан ч тодорхой үр дүнд хүрээгүй юм. Тус уулзалтад Палестины Гадаад хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгч Марк Регев оролцсон бол Израйль болон “Хамас” бүлэглэл оролцохоос татгалзсан билээ.
4
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ