Газар хөдлөлтийн улмаас 367 хүн амиа алдав
Хятадын баруун өмнөд хэсэгт өчигдөр 16.30 минутад 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлж 367 хүн амиа алдаж, 1300 хүн гэмтэж бэртсэн тухай “ВВС” агентлаг онцлов. “Синьхуа” агентлагийн уламжилж буйгаар “Ойролцоогоор 12 мянган байшин эвдэрч сүйрсэн. Мөн 150 гаруй хүн сураггүй алга болсон. Амиа алдсан иргэдийн ихэнх нь бага насны хүүхдүүд байгаа” гэжээ.
6
Газар хөдлөлт Юунан мужийн баруун хойд хэсэгт орших Уенпинг, Жуллиан сууринд болсон гэж Хятадын Геологийн судалгааны төвөөс мэдэгдэв. “Уенпинг мужид сүүлийн 14 жилд гарч байгаагүй хүчтэй газар хөдлөлт боллоо” гэж “CCTV” мэдээллээ. Газар хөдлөлт Киаожио, Жаотонд мөн хүчтэй мэдрэгдсэн байна. Хятадын Засгийн газар гамшигт өртсөн ард иргэддээ яаралтай тусламж илгээсэн байна. Байшин болон нурингад даруулсан иргэдийг аврахаар 5000 гаруй аврагч 200 гаруй түргэний эмч нар ажиллаж байгаа аж.
6
Тус улсын Ерөнхийлөгч Си Жинпин иргэдээ сэтгэлийн тэнхээтэй байхыг хүсч, тусламж үзүүлэхээ амласан аж.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ