Керри Энэтхэгийн Ерөнхий сайдтай уулзав

img

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Модитой Женев хотноо уулзсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тэд Украины хямралыг хэрхэн шийдвэрлэх асуудлаар нухацтай ярилцсан гэж Цагаан ордны хэвлэл мэдээллийн албанаас уламжлав.

6

Жон Керри “Ази тивийн хамгийн хүчирхэг эдийн засагтай Энэтхэг улс Украины хямралыг цэгцлэхэд гар бие оролцвол энэ бүх эмх замбараагүй үйл ажиллагаа цэг тавихад тус болно. Тун удахгүй АНУ-д “Украин болон Газын зурвас дахь хямралыг хэрхэн шийдвэрлэх вэ” чуулга уулзалтад Энэтхэг улсыг оролцож байр сууриа илэрхийлэхийг хүсч байна” гэж хэлжээ.

5

Харин Ерөнхий сайд “Бие дааж шийдвэр гаргах нь зохисгүй байх. Би танхимын гишүүдийн саналыг сонсох болно” хэмээн хариулжээ.

5

Наренда Моди Ерөнхий сайдын албан тушаалыг хүлээн авсаныхаа дараа анх удаагаа АНУ-ын удирдлагуудтай уулзаж буй юм. Ирэх сарын эхээр Ерөнхий сайд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн урилгаар тус улсад гурван хоногийн хугацаатай төрийн айлчлал хийх билээ.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ