Осолдсон зорчигчдыг оршуулав

img

Энэ сарын 24-нд Тайваний Гаосюн мужаас Магун хот руу хөөрсөн “Trans Asia Airways” компанийн “ATR-72” зорчигч тээврийн онгоц Пенгху арлын ойролцоо осолдсон юм. Ослын улмаас 48 хүн амиа алдаж, 10 хүн гэмтсэн билээ. Тайваний аврах албанаас мэдэгдсэнээр амиа алдсан зорчигчдыг таних үйл ажиллагаа дуусч, гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгсөн тухай “Ройтерс” агентлагт ярьжээ.

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас “Амиа алдсан зорчигчдын гэр бүлд 2500 ам.долларын нөхөн олговор олгосон. Мөн гомдолгүй хэмээх гэрээнд гарын үсэг зурсан, гэр бүлд оршуулгын зардлыг нь улсаас даасан” гэж мэдээлэв.

Тус ослыг мөрдөж буй мөрдөх албанаас мэдээлсэнээр “ATR-72” онгоц цаг агаарын таагүй байдлаас болж осолдсон нь 100 баталгаатай. Онгоцны хар хайрцаг үүнийг баталж байгаа. Тэгэхдээ ганц, хоёр сэжигтэй зүйл байгаа хэмээв. Ирэх сарын эхээр ослоос амьд үлдсэн зорчигчид мэдүүлэг өгөхөөр болсон байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ