Ларри Кинг: Сэргэлэн хүн л амжилтад хүрдэг
Ярилцлагын хаан хэмээн нэрлэгддэг Ларри Кинг “CNN” агентлагт тасралтгүй 25 жилийн турш нэвтрүүлэг хөтөлсөн юм. Түүний “ELLE” сэтгүүлд өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
.
-Ярилцлагын бурхнаас ярилцлага авч байгаадаа сэтгэл догдолж байна шүү. Дэлхийн сэтгүүл зүй яг хэдэн настай юм бол?
-Миний бодлоор 80 орчим настай. 80 жилийн өмнөөс л сэтгүүл зүй хараат бус байхаа больсон. Тэгэхдээ өнөөдөр ч гэсэн сэтгүүл зүйн хоолой боомилсон улсууд оршсоор байна. Шууд хэлэхэд, Ази болон Африкийн ихэнх оронд сэтгүүл зүй томчуудын эрх хүүхэд шиг л байна.
.
-Та сэтгүүлзүйн салбарт 56 жил ажилласан. Энэ хугацаанд 50 мянга гаруй ярилцлага хийсэн. Хэнтэй ярилцлага хийгээгүйдээ харамсдаг вэ?
-Би Есүс Христ, Авраам Линколин, Ромын пап лам нартай ярилцлага хийгээгүйдээ харамсдаг. Тэд надад ямар их зүйлийг ярихыг хүсч байгаа бол гэх бодол өөрийн эрхгүй төрдөг.
.
-Хамгийн олон удаа хэнээс ярилцлага авсан вэ?
-Жорж Буш. Найман удаа ярилцлага авсан.
.
-Танд түүний үзэл бодол нь таалагддаг юм уу эсвэл шахалтаар уу?
-Тэр найман жил төрийн тэргүүнээр ажилласан. Энэ үеэр Буш Ирак, Ливи гэх улсуудтай дайн зарласан. Бас 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлага гээд л. Түүнийг төрийн тэргүүнээр ажиллаж байх хугацаанд АНУ-д уйдах завгүй байсан.
.
-Та ярилцлага авах үеэрээ тэр хүнээ худал болон үнэн ярьж байгааг нь хэрхэн ялгадаг вэ?
-Би тэр хүнээ сайн судалж байж ярилцлагандаа урьдаг. Тиймээс надад худал үнэн хоёр гэх ертөнцийг ялгахад асуудалгүй байдаг юм. Миний асуултаас бултаж, өөр хариулт өгөхийг оролдох үед би дараа дараагийн асуултаа тэр асуултаараа сольдог. Тэгсэний эцэст би тэр хариултаа сонсч чаддаг.
.
-Жишээлбэл?
-Майкл Жексон. 2005 онд надад ярилцлага өгч байсан. Би түүнээс “Чи бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж байсан уу” гэж асуухад Майкл их бантаж “Ер нь эр хүн бүхнийг үзэх хэрэгтэй. Би адал явдалд дуртай” энэ тэр гээд л бөөрөнхийлөөд байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд “Чи бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж байсан уу” гэх асуултаа 25 минутын турш 85 удаа тавьсан. Тэгээд л тэр ам алдаж “Тийм” гэж хариулсан. Тэгэхдээ энэ бол хувийн нууц учир би тэр бяцхан хүүгийн нэрийг хэлэхээс татгалзаж байна.
.
-Та үнэхээр сэргэлэн юм. Таны хэлсэн хэлээгүй бид Майклтай унтсан тэр жаалыг мэдэж байгаа. Та 50 мянган ярилцлага авсан. Ярилцлага авсан хүн бүрээ ингэж сайн санадаг уу?
-Чи “CNN” агентлаг аргаа бараад нэг зөнөсөн өвгөнөөс салж чадахгүй байсан гэж бодоо юу. Би бусдаас хоёр дахин илүү боддог.
.
-Та харилцан ярилцагчаасаа хоромхон ч хараагаа салгадаггүй. Шалихгүй ганц үгэнд ч ач холбогдол өгдөг санагддаг?
-Би үгийг нь бус хөдөлгөөнийг нь их сонирхдог. Надад гараа хөдөлгөж ярьдаг хүмүүс таалагддаг. Яагаад энэ хөдөлгөөнийг харахаар сайхан санагддаг болсоноо мартчихаж. Эр хүний хувьд 81 нас бол тийм ч залуу нас биш бололтой.
.
-Та хэзээ хамгийн сүүлд уйлсан вэ?
-20 жилийн өмнө л байх. Би ер уйлах дургүй. Яагаад би уйлах ёстой гэж. Надад бүх зүйл байна. Бусдаас нэг зүйл дутуу хүмүүс л уйлдаг юм.
.
-Ярилцлага өгөхөөс татгалзаж байсан хүн бий юу?
-Мэдээж хэрэг. Байлгүй яахав. Билл Клинтон надад ярилцлага өгөхийг хүсэхгүй байна гэж байсан. Би ч энэ хариултыг сонсоод л нисэх мэт тэдний гэрт очсон. Зүгээр л би “Яагаад” гэж асуухад тэрбээр “Би айж байна” гэж хариулсан. Тэгэхдээ би ялалт байгуулж 2009 оны арваннэгдүгээр сарын 29-ны өдөр ярилцлагандаа урьж оруулсан.
:
-Ямар агуу ой тогтоолт вэ. Бурхан таныг ивээж хайрла?
-/Инээв/
.
-Таны хэлэх дуртай үг?
-Сэргэлэн хүн л амжилтад хүрдэг. Тэд үргэлж нэг алхамын өмнө явдаг.
.
-Өөрийгөө сэргэлэн хүн гэж хэлж чадах уу?
-Мэдээж хэрэг. Би бол энэ ертөнц дээр амьдарч буй хүмүүсээс хамгийн сэргэлэн нь.
.
-Та яагаад поп дуучин, Ерөнхийлөгчөөс яг нэг асуулт асуудаг юм бэ. Нэг үгээр ямар ч утгагүй?
-Энэ миний давуу тал. Би улстөрчийг уриад л улс төр, урлагийнхныг дуудаад л урлаг яриад л байвал бусадтай л адилхан харагдах болно. Муусайн савдагууд л тийм асуултууд асуудаг юм.
.
-Азтай хүмүүс зөн совинтой байдаг гэдэг үнэн үү?
-Бараг бүгдээрээ ийм мэдрэмжтэй байдаг. Тухайлбал, Билл Клинтон. АНУ-ын Ерөнхийлөгч болохоо мэдэрдэг байсан. Түүнд тохиолдсон олон арван бэрхшээлийг үл харгалзан тэр хүссэндээ хүрсэн. Тэр үнэхээр ард түмэндээ үнэлэгдсэн Ерөнхийлөгч байсан.
.
-Таныг юу ингэж мэргэжлийн ажлаа удаан хийхэд хүргэв?
-Удаан жил гэдгийг тайлбарлах боломжгүй. Би нэвтрүүлэгчээс өөр ямар нэгэн ажил хийхийг хэзээ ч хүсч байгаагүй. Эхлээд би радиод ажиллахыг хүссэн, дараа нь телевизэд ажиллахыг хүссэн. Гэвч би хэзээ ч нэвтрүүлэг маань дэлхий нийтээр цацагдаж гарна гэж бодоогүй.
.
-Үзэл суртлаар дүүрэн мэдээллийн хөтөлбөр хүч түрэн орж ирж байгаад санаа зовж байна уу?
-Би үүнд сэтгэл зовдоггүй. Бүх зүйл өөр өөрийн мөчлөгтэй. Сайн сайхан, шулуун шударга, гүн гүнзгий бодууштай ярилцлага байнга л бидний эргэн тойронд байх болно. Үүнийг би маш эртнээс мэдэж авсан. Би ярилцаж байхдаа хэзээ ч шинэ зүйл сурдаггүй. Тэд миний асуултад зүгээр л хариулдаг учир би хөгжихгүй байгаадаа харамсдаг.
.
-Дургүй зочинтойгоо хэрхэн харьцдаг байв?
-Би бол мэргэжлийн хүн учраас энэ миний хийх ёстой ажил. Үүнд миний хувийн үзэл бодол огт хамаагүй. Би хэзээ ч “Би” гэдэг үгийг хэрэглэдэггүй. Хамгийн гол анхаарлаа хандуулах зүйл бол зочид байдаг. Гэвч зарим нэгэн дургүй хүнээсээ ярилцлага авах хэцүү байдаг. Хамгийн гол нь хийж буй зүйлдээ итгэлтэй байх хэрэгтэй.
.
-Хүмүүсийн зарим нь таныг домог гэж үздэг бол зарим нь хэн ч биш гэдэг. Харин таны хувьд?
-Би өөрийгөө хүссэн зүйлээ хийж буй азтай хүн гэж боддог. Би хүмүүстэй харьцдаг. Үүнийгээ ч муугүй хийдэг гэж боддог. Би сайхан сэдэв гаргаж, хүмүүсийн сэтгэл санааг өргөж чадна. Бас асуулт тавьж, хүмүүсийг шүүх дуртай. Гэхдээ өөрийгөө л биш шүү. Хэдий тийм ч би ажлаа сайн хийж байгаагаа мэдэрдэг. Би бүхнийг өөрийнхөө хүчээр хийхийг оролдож байна. Өөрийнхөө ажил мэргэжлийг ч хүндэтгэдэг. Нэгэн сенатор “Домог ч бай, үгүй ч бай бүгд л үхэх нь тодорхой. Мөнхийн юм гэж байдаггүй. Бид эрт орой хэзээ нэгэн цагт үхэх л болно” гэж хэлж байсан нь санагдаж байна.
.
-56 жилийн турш алдартнуудаас ярилцлага авлаа. Эдгээрээс хэд нь таны бодлоор хамгийн аз жаргалтай нь байсан бэ?
-Ярилцлага авах үеэр үүнийг олж мэдэж чадна гэж үү. Би зочинтойгоо 1-2 цаг ярилцдаг. Заримдаа бидний дунд нөхөрсөг уур амьсгал ч бүрддэг. Аз жаргал гэдэг чинь агшин зуурт л болдог зүйл юм. Харин байнгын аз жаргал гэдэг нь, жишээлбэл өнөөдөр би үдийн цайны дараа, хэн нэгэнтэй ярилцах үеэр бий болдог. Гэтэл хэн нэгэн бахархаж явсан хүн нь амиа алдлаа, хоккейн баг нь ялагдлаа гэсэн мэдээ сонсоход л аз жаргал сарнина шүү дээ. Тиймээс аз жаргалтай хүн байдаггүй гэж боддог.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ