Ослын газарт шинжээчид нэвтрэв
Европын холбооны ахлах шинжээч Александр Хаагаар ахлуулсан 100 гаруй шинжээчид хоёр долоо хоног хүлээсний эцэст Малайзын зорчигч тээврийн “МН17” онгоц осолдсон газар ажиллаж эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Шинжээчдийг хамгаалж Украины армийн 50 гаруй дайчин хамгаалтад гарсан гэж Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын албаны хэвлэлийн төлөөлөгч Шив Шарма хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна. Голланд, Австралийн мэргэжилтнүүд Украин дахь тусгай шалгах хэсгийн найман ажилтны хамт амь үрэгдэгсдийн цогцос болон эд зүйлсийг хайж эхэлжээ.
.
Салан тусгаарлагч нар шинжээчдийг хайх болон нисдэг төхөөрөмж хэрэглэхийг хориглосон байна. Мөн армийнхнаас гадна 100 гаруй салан тусгаарлагч шинжээчдийн үйлдэл бүрийг мөрдөж, мөшгөж байгаа гэж Александр Хааг НҮБ-ын Аюулгүй зөвлөлд явуулсан тэмдэглэлдээ дурьджээ.
.
Маргааш Их Британи, АНУ, Германы 70 гаруй шинжээч Грабово хотод ирэхээр болжээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ