Женнифер Лоуренс сүйгээ цуцлав
“Өлсгөлөн тоглоом” цувралын од Женнифер Лоуренс болон жүжигчин Николас Холт нар өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд тавьсан сүйгээ цуцласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Женнифер Лоуренсын ээжийн хэлсэнээр “Тэд нэг нэгнээ үл тоосон янзтай гурван сарын нүүрийг үзлээ. Ямар ч романтик, сэтгэл хөдлөлгүй хоосон хоёр бие. Зураг авалт, зураг авалт гэсээр байгаад хөөрхий охин минь аргагүй эрхэнд сүйгээ цуцлав. Охиныхоо өмнөөс харамсч байна. Лоуренс, Холт нар нэг нэгэндээ үнэхээр хайртай. Харамсалтай ч гэсэн тэд найзууд хэвээр үлдсэн” гэжээ.
6
Хосууд гурван жилийн турш үерхсэн бөгөөд энэ хугацаанд хоёр удаа салж, нийлж байсан юм. Тэд 2011 онд “Love” хэмээх кинонд хамт тоглож, гол дүр бүтээснийхээ дараа болзож эхэлсэн билээ. Жүжигчин бүсгүй 2013 оны Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр хэвлэлийнхэнд Николас Холттой үерхдэг гэдгээ мэдэгдсэн юм.
6
“TMZ” сайтын мэдээлсэнээр Николас Холт сүйгээ цуцалсаны дараа Их Британийн загвар өмсөгч Соул гэх бүсгүйтэй болзож эхэлсэн гэнэ. Тэд өнгөрсөн амралтын өдөр Канад руу амрахаар явцгаасан байна.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ