Пол Уолкерт зориулж хөшөө босгоно
Өнгөрсөн оны сүүлээр “Галзуу хурд” цувралын од жүжигчин Пол Уолкер 40 насандаа авто ослын улмаас амиа алдсан билээ. Тэгвэл жүжигчин залууд зориулж Вин Дизель хөшөө босгохоор болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Нью Йорк хотод болсон “Guardians Of The Galaxy” киноны нээлтийн ажиллагааны үеэр ийнхүү хэлжээ.
5
Дизель хэлэхдээ “Одоо хүртэл найзыгаа алдсандаа гашуудаж байна. Би түүнтэй 10 гаруй жил нөхөрлөсөн. Би найзынхаа төрсөн газар хөшөөг нь босгох болно. Түүнийг Холливууд мартах учиргүй. Галзуу хурдын багийнхан ч мартах учиргүй. Би хэзээ ч мартахгүй. Анд минь бүү ганцаард” гэжээ.
6
Уолкер Техас мужид төрсөн бөгөөд 12 настайдаа Нью Йорк хот руу нүүж байжээ. Вин Дизелийн хөшөө босгох санааг Техасын удирдлагууд дэмжихээ мэдэгдэж “Пол Уолкерыг бүү март” хэмээх хандивын данс нээсэн аж.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ