Кардашиан өнчин хүүхдүүдэд хандив өргөв
Реалити шоуны од Ким Кардашиан гэр бүлийнхээ хамтаар Тайланд улсад гурван шөнө дөрвөн өдрийн аялал хийж буй. Тэгвэл Ким Тайландын “Bakery” хэмээх асрамжийн газарт зочилж, 100 мянган ам.доллар хандивласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
6
Тус асрамжийн газарт 7-15 насны 80 гаруй бүтэн өнчин хүүхэд амьдардаг гэдгийг Ким дуулаад тусламж үзүүлэхээр болсон байна. Тэрбээр асрамжийн төвийн эрхлэгч Луан Жианд 100 ам.долларын чех өгч, тэдэнд тоглоом, хувцас авч өгөхийг хүсчээ. Түүнийг ийм их хэмжээний мөнгө хандивласан явдалд ээж Крис Женнер дурамжхан байсан ч Кейни Уэст зөвшөөрсөн тул эсэргүүцэж чадаагүй хэмээн нэвтрүүлгийнхээ үеэр ярьжээ. Ким блогтоо “Би маш их жаргалтай байна. Энэ бүхэн надад аз жаргал авчирч байна” гэж бичсэн байна.
6
“Кимийн гэр бүлийн Тайландад амарч буй нэвтрүүлэг маргааш “HBO” телевизээр цацагдахаар болсон. Энэхүү нэвтрүүлгээр Кимийн сайхан зан чанарыг бага ч гэсэн харуулах болно” гэж “Кардашианыхантай хамт” реалити шоуны найруулагч Давсон ярьжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ