Онгоц осолдож, найман зорчигч амиа алдав

img

Бангладеш улсад 200 гаруй зорчигч тээвэрлэж явсан “Pinak-6” хэмээх усан онгоц осолдож живсэний улмаас найман зорчигч амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Осол өнөөдөр 13.00 цагт болсон гэж аврах албанаас мэдэгдсэн байна. Хөлөг онгоц Бангладешийн төв хэсэгт орших Муншиганж хотоос холгүй Падма мөрний эрэг орчимд осолдсон ч ямар шалтгааны улмаас живсэн нь тодорхойгүй байгаа гэж тус улсын Ерөнхий сайд Шейх Хасина мэдэгдэв.

Аврах ажиллагааг ахалж буй, цагдаагийн дарга Тофаззад Хуссайн ““Pinak-6” хөлөг ачих хэсэгтээ гурав дахин ачаа хэтрүүлэн тээвэрлэж явсан нь осол гарах шалтгаан болсон. Мөн амиа алдсан иргэдийн дийлэнх нь бага насны хүүхдүүд байсан. Тэд усанд сэлж чадахгүй учир харамсалтайгаар амиа алдав” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн тавдугаар сард Падма мөрний эрэг орчимд “Basn 11” гэх хөлөг осолдож 50 гаруй зорчигч амиа алдаж 11 зорчигч сураггүй алга болсон юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ