Амиа алдсан иргэдийн тоо нэмэгдсээр байна
Хятадын Юунан мужийн баруун хойд хэсэгт орших Уенпинг, Жуллиан сууринд 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсоны улмаас 367 хүн амиа алдаж, 1300 хүн гэмтэж бэртсэн билээ. Аврах албаны дарга Ху Шиан мэдэгдсэнээр “Амиа алдсан иргэдийн тоо эрчимтэй нэмэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар 425 иргэн амиа алдаж, 2100 хүн гэмтсэн. Мөн сураггүй алга болсон иргэдийн тоо хоёр дахин нэмэгдлээ. Ойролцоогоор 200 гаруй хүн сураггүй боллоо. Тэдний хайх ажил үргэлжилж буй ч хөрсний гулгалт аврагч нарт саад учруулж байна” гэжээ.
1
Юунан мужийн захирагч Хан Лужин “Хамгийн багадаа 400 мянган айл орон гэрээ газар хөдлөлтийн улмаас алдсан. Мөн 100 мянган хүнд яаралтай цэвэр ус болон хоол хүнсний тусламж хэрэгтэй” гэж хэлжээ.
Тус улсын Засгийн газар Уенпинг, Жуллиан суурин руу 500 гаруй аврагч, 200 гаруй эмч, 20 үнэрч нохой болон 4500 гаруй майхан илгээсэн аж. Аврагч нар 1000 хүнийг газар хөдлөлтийн бүсээс нүүлгэн шилжүүлсэн тухай “Синьхуа” агентлаг уламжлав. Мөн Ерөнхийлөгч Си Жинпин амиа алдсан иргэдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, Засгийн газрын ордны өмнө байрлах төрийн далбааг хагас бөхийлгөжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ