Украины дүрвэгсдэд зориулж 584 хорогдох байр бэлдэв

img

Украины зүүн хязгаарын хотуудыг салан тусгаарлагч нараас чөлөөлөх ажиллагааг армийнхан эхлүүлсэний дараа тус хотод амьдардаг иргэд дүрвэж эхэлсэн билээ. Тэд хил залгаа орших ОХУ-ын Ростов муж руу дүрвэж эхэлсэн юм. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу “Хэдхэн сарын дотор украины зүүн хязгаарын долоон хотоос 750 мянган иргэн Ростов мужид ирлээ. Тэдний цуваа үргэлжилсээр байна. Засгийн газраас дүрвэгсдэд зориулж 584 хорогдох байрыг Ростов мужид шинээр байгууллаа. Мөн тэдний хүсэлтийн дагуу өөр хот руу нүүлгэн шилжүүлж байна. Маргаашнаас ирэх дүрвэгсдийг Төв, Хойд, Өмнөд Кавказад байршуулах болно” гэж хэлжээ.

6

Харин Украины Ерөнхийлөгч Петр Порошенко ирэх сард салан тусгаарлагч нарт эзлэгдсэн хотуудаа чөлөөлж, эх орноосоо дүрвэсэн иргэдээ эргүүлэн татахаа амласан юм.

6

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медеведев Украин дүрвэгсдийг Ростов мужид төвлөрч буйд санаа зовж буйгаа мэдэгдэж Ерөнхийлөгч В.Путинтэй энэ асуудлаар ярилцахаа Засгийн хуралдааны үеэр мэдэгджээ. Тэрбээр “Порошенко ард түмэндээ аюулгүй тайван орчин бэлдэж өг” хэмээн хэлжээ.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
amerikiin buunii nohoi duugui bail daa. tendee l * tsarailaad yavi bai za yu
2014-08-05
үнэн гэсэн тэнэгт:
чи битгий тэнэгтээд бай. америкын бөгс долоогчоо, америкчууд дэлхийн хичнээн улсуудыг дайн байлдааны хөлд нэрвэгдүүлж байгааг хүн бүр харж байна даг.ирак,ливи,сири,одоо украйн.оросууд харин чхүлээцтэй харж байгаа юм биш үү. ростовын хил, гаалийн байр,оросын газар нутаг руу мэдрэл тэнэг нь дэндсэн украйнчууд буудаж байгааг харсан уу. дээр нь америктай нийлж малайзын онгоцыг харваж унагачихаад оросуудыг буруутгах гээд ядаж байна. оросыг хараар будах гэсэндээ үнэнийг бичиж нийтэлсэн барууны сэтгүүлчийг украйнд 3-н жил орохыг хориглосон ш дээ.
2014-08-05
unen:
ukraind amidardag orosuudiigaa dyrbegch geed nerlej baigaa ni unen ineedtei.. orosuud ch tarxi ugaaxdaa sain, oorsdiigoo enxiin tsagaan tagtaa busad uls bol xar xeree l gene, delxiin xamag gazar nutagiig ezelj abchixaad
2014-08-05