Мумбай хотынхон дугуйгаар зорчино

img

Энэтхэгийн Мумбай хотын удирдлагууд нэг сарын турш төрийн албан хаагчдыг авто машинаар зорчихыг хоригложээ. Хотын удирдлагууд төрийн албан хаагчдыг суудлын өвчин болон хөдөлгөөний дутагдлаас сэргийлж “Автомашингүй нэг сар” аян хэрэгжүүлсэн байна. Тэд ажил болон сургуульдаа унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцож, гурван хоногт нэг удаа 100 долларын урамшуулал авах гэнэ. Тус хот 11 сая төрийн албан хаагчтай. Мумбай хотын эрүүл мэндийн яамнаас мэдээлсэнээр “Төрийн албан хаагчдын ихэнх нь хөдөлгөөн дутагдаж зүрх судас болон хэт таргалалттай байдаг” гэжээ.

5

Харин албан хаагчид хотын удирдлагуудын шийдвэрийг цаг үеэ олоогүй хэмээн буруутгасан тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв. Энэ наймдугаар сард Энэтхэгт тасралтгүй 22 хоног аадар бороо ордог юм. Тэд борооны сараар унадаг дугуй унах нь хэтэрхий аюултай гэж үзэж буй юм. Мумбай хотын захирагч Сунил Прабху энэхүү шийдвэрээ огтхон ч өөрчлөхгүй гэдгээ мэдэгдэж “Төрийн албан хаагчид унадаг дугуйгаар зорчих нь тэдний эрүүл мэнд болон замын хөдөлгөөний ачааллыг буруулах сайн талтай” хэмээн “India post” сонинд ярьжээ.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

туул:
зөв арга байна
2015-03-24
монгол:
манай мантуунууд ингэдэг болоосой. баахан ланд 200, лексус 570-аа зогсоогоод явган явах хэрэгтэй шд.
2014-08-05