Амь үрэгдсэн зорчигчдыг дурсгалыг хүндэтгэв

img

Малайзын агаарын тээврийн “МН17” онгоцны ослоор Голланд улсын 193 зорчигч амиа алдсан билээ. Тус улсын “Schiphol” олон улсын нисэх буудлын удирдлага болон албан хаагчид тэднийг дурсаж гурван минут чимээгүй зогсч, дурсгалын самбар төв хаалганыхаа дэргэд байршуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

.

Нисэх буудлаар үйлчлүүлсэн зорчигчид “Тэднийг дурсаач” хэмээх дурсгалын самбарт гарын үсгээ зурж, эмгэнэл илэрхийлэх боломжтой аж.

.

Өнөөг хүртэл тэднийг ямар шалтгааны улмаас алдсан гэдэг нь тодорхойгүй байгаа юм. НҮБ болон АНУ, Их Британи, Австрали, Голланд улсын 200 гаруй шинжээч осол болсон Украины Грабово хотод өчигдрөөс эхэлж мөрдлөг, шинжилгээ явуулж эхэлсэн юм. Мөн Голланд улсын эзэн хаан Уиллим Александр Малайз болон Украины Засгийн газарт хандаж ослын шалтгааныг нэмж, хасахгүйгээр үнэнийг уламжлахыг хүсч, амиа алдсан иргэдийн бичиг баримт болон эд зүйлсийг нь гэр бүлд нь хүлээлгэн өгөхийг шаарджээ.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ