Сандра Буллок хамгийн баян жүжигчнээр тодров
2010 онд “The Blind Side” кинонд гол дүр бүтээж, Оскарын шагналт хүртсэн жүжигчин Сандра Буллок 2014 онд нийт 51 сая ам.долларын ашиг олсон хэмээн “Forbes” сэтгүүл мэдээллээ. Жүжигчин бүсгүй ихэнх ашгаа “Таталцал” болон “Танхай бүсгүйчүүд” зэрэг бүтээлээсээ олжээ.
.
Холливуудын 200 гаруй эмэгтэй уран бүтээлчээс ашиг орлогоороо 2014 онд тэргүүлсэн зургаан жүжигчнийг сонирхуулж байна.
:
1. Сандра Буллок. Нийт ашиг 51 сая ам.доллар.
.
2. “Өлсгөлөн тоглоом” цувралын од Женнифер Лауренс. Нийт ашиг 34 сая доллар. Тэрбээр ихэнх ашгаа “Өлсгөлөн тоглоом 2” болон “Америк маягийн дээрэм” киноноос олжээ.
.
3. Женнифер Анистон. Нийт ашиг 31 сая ам.доллар. Тэрбээр саяхан нээлтээ хийсэн “Гажигтай дарга 2” киноноосоо 7 сая ам.долларын ашиг олжээ.
.
4. “Төмөр хүн” цувралын гол дүрийн жүжигчин Гвинет Пэлтроу 19 сая ам.долларын ашигтай ажилласан байна.
.
5. Тус жагсаалтад холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли багтсан байна. Тэрбээр хамгийн сүүлд “Малефисент” кинонд гол дүр бүтээсэн билээ. Жоли 2013 онд тус жагсаалтыг 49 сая ам.долларын ашиг олсноороо манлайлж байсан юм.
.
6. Жүжигчин Камерон Диаз 18 сая ам.долларын ашиг олсноороо дээрх жагсаалтыг удаалжээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ